Монголын циркийн жүжигчин Х.Батмөнх уран бүтээлч нөхдийн хамт Өмнөд африк хувийн цирк байгуулан ажиллаж байгаа билээ. Тэрбээр “Dream circus”-ээ 1998 онд байгуулж байсан юм. 17 жилийн турш амжилттай ажиллаж байгаа энэ циркт Монголын болон бусад улсын жүжигчид тоглож, тэд тус тивийг тойрон аялан тоглодог юм. Тэгвэл удахгүй “Dream circus” дэргэдээ циркийн сургуультай болох гэнэ. Залгамжлан ажиллах жүжигчдээ бэлтгэхийн зэрэгцээ Монголын циркийн үзүүлбэрүүдийг таниулах энэ циркийн сургуульд монгол багш нар ажиллах юм билээ.