“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшсэн америк хөгжимчин бүсгүй улаан хивсний ёслолд оролцохдоо монгол загвар зохион бүтээгчийн хувцсаар гоёжээ. Тодруулбал, “Шилдэг контенпорари хөгжмийн цомог” номинацад нэр дэвшсэн АНУ-ын саксафонч, дуучин, хөгжмийн зохиолч Минди Абайр нь Лос Анжелест уран бүтээлээ хийдэг Жага Буян хэмээх бүсгүйн урласан даашинзыг өмсжээ.
Энэ тухайгаа хөгжимчин бүсгүй фэйсбүүк хуудсандаа “Грэммийн загварын долоо хоногт намайг доргиосон гайхалтай загвар зохион бүтээгч Жага Буянг алдаршуулмаар байна” хэмээн бичжээ. Буян найман настайдаа анх үйл мэтгэж сурчээ. 1999 оноос Америкт амьдрах болсон тэрбээр 2004 онд Баруун Холливудад анхны жижиг дэлгүүрээ нээсэн байна.
2007 оноос ээжийнхээ нэрээр “Дууяа” хэмээх торгон хувцасны коллекцоо гаргасан бол 2009 оноос “Жага” нэрээр зотон даавуун загвар урлах болжээ. Өдгөө Америк, Канад, Австралийн 20 гаруй дэлгүүр түүний бүтээлийг худалддаг юм байна.