Гавьяат жүжигчин Т.Ариунаа энэ жил урлагийн алтан тайзнаа гарсныхаа 20 жилийг ойг тэмдэглэнэ хэмээн үзэгчдэдээ амлаад байсан. Тэгвэл тэрбээр гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Дархан-Уул аймгийн “DD” клубт тоглолт хийхээр болжээ. Дуучин бүсгүй 20 жилийн өмнө Дарханы тайзан дээр дуулж, эндээс үзэгчдийн талархлыг хүртэж байсан түүхтэй гэнэ. Харин тэрбээр ойн баярын тоглолтынхоо нууцыг хараахан дэлгэх болоогүй гэлээ.