Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Б.Эрдэнэтуяа энэ сарын 17-нд Улаан-Үдийн театрын тайзнаа “Чио Чио Сан” дуурьд гоцлохоор болжээ. Түүнтэй хамтран, дурлалт хархүү Пинкертоных нь дүрд “Саратов”-ын театрт ажиллаж байсан Михайл Пирагов дуулах гэнэ.
Ардын жүжигчин Х.Уртнасангийн шинэчлэн найруулсан “Чио Чио Сан”-д анх гоцолж байсан энэ дуучин бүсгүй өмнө нь Унгар, Саха, Буриадын тайзнаа Эрвээхэй хатагтайн дүр бүтээж байсан юм. Тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт эх орондоо болсон “Монголын алтан хоолойтнууд” тоглолтод оролцонгуутаа хойд хөршийн зүг хүлгийн жолоо залжээ.