Монгол Улсын ууган бага сургуулиудын нэг нь одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1924 онд байгуулагдсан түүхтэй. Тус сургуулийн барилга өдгөө бүрэн бүтнээрээ тус сумын төвд байдаг бөгөөд үеийн үед “Ногоон дээвэрт” хэмээн ард олондоо нэрлэгдэж ирсэн түүх, дурсгалын өв юм. Энэ барилгыг хадгалж хамгаалах үүргийг Дэлгэрхангай сумын Засаг дарга хүлээдэг аж. өнөөдрийн байдлаар барилгын хадгалалт хамгаалалт ямар байгааг сумын тодруулсан юм.
“Ногоон дээвэрт”-ийн барилга одоогоор сумын сургуулийн өмчид хадгалагдаж байна. Тиймээс улсын ууган бага сургуулийг засварлахад зориулан БШУЯ-наас өнгөрсөн жил 10 сая төгрөг өгч, барилгын дотор талыг засаж тохижуулжээ. Тийнхүү нэг өрөөг нь орон нутаг судлах танхим, нөгөөг нь ардын уламжлалт тоглоомын өргөө болгохоор зэхэж буйгаа одоогийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлж байна. Гэхдээ одоогоор ашиглаж эхлээгүй байгаа гэнэ. Учир нь халаалтын асуудлыг нь шийдэх хөрөнгө санхүү хэрэгтэй байгаа аж.