Саран дээр хамгийн анх хөл тавьсан Нил Армстронгийн 45 жил нуусан эд зүйлийг Смитсоны институтийн Нисэх хүчин болон сансар судлалын музейд байрлуулжээ. Эхнэр Кэйрол Армстронг нь 2012 онд түүнийг нас барсны дараа АНУ-ын Охио мужийн Цинцинати хот дахь гэрийнхээ ханын шүүгээг цэвэрлэж байгаад нэгэн цүнх олсон аж.
Энэ дотор камер болон сансрын нисэгчийн малгайн бүч, олс зэрэг 20 орчим эд зүйл байжээ. “Уг нь тэрбээр эдгээрийг саран дээр үлдээх ёстой байсан юм.
Дээрх зүйлсийг авчирсныг нь 45 жилийн турш хэн ч мэдээгүй. Тийм онцгой зүйлс биш боловч саран дээр зочилсон гэдэг утгаараа үнэ цэнэтэй” хэмээн музейн тайлбарлагч Неедел хэлсэн байна.
Б.ДӨЛ