Өнгөрсөн жилийн “Сувдан сондор-10” аялалын баг Эрдэнэцагаан сумын Гашууны хөндийн рашааны дэргэдэх “Рашааны тээг” хэмээх газарт орших хүрмэн чулуунаа байх эртний нэн сонирхолтой тамга дүрсүүдийг олж нээжээ.
Энэ нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэр уулын зүүн урд хормойд орших Рашаан хад хэмээх алдарт дурсгалт газартай адил төстэй нэртэй байгаа нь Сувдан сондорт оролцогчдын анхаарлыг татаж, тэр хадны тамга дурсэлгээнүүд нь маш өвөрмөц, нэн ховорт орно гэж судлаачид үзсэн байна
Гашууны хөндийн рашаан нь ходоод гэдэс цэвэрлэх, хоолны шингэц сайжруулахад ууж хэрэглэдэг бөгөөд шаврыг нь үе мөч, бөөр эмчилэхэд ашигладаг байжээ.