Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар хоёрдугаар сарын 14 нд буюу гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “Би чамд хайртай” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй тус тоглолтод улсын Филармонийн Баян монгол джаз оркестр, Симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн оролцох гэнэ.
Тоглолтод “Love theme from Romeo&Juliet” , “Casablanca”, “Unchained melody” зэрэг дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан олон сайхан хайрын дуунууд эгшиглэх юм байна. Тоглолт улсын Филармоний концертын танхимд энэ сарын 13,14-нд 19.00 цагуудаас тоглогдох гэнэ