Сонгодог, арт хаус киног монголчуудад таниулах зорилготой байгуулагдсан “Алтан хальс” холбооныхон “Dreamer’s day” кино өдөрлөгийг 2009 оноос хойш зохион байгуулж байгаа билээ. Бямба гариг бүрийн 16.00 цагт сонирхолтой арт хаус бүтээлийг үзэгчдийн хүртээл болгодог тус хамт олон Гэгээн Валентиний өдрөөр “Тунгалаг оюуны мөнхийн гэгээ” киног гаргахаар болжээ. найруулагч Мишель Гондригийн бүтээлд Жоел, Клем хэмээх хосын гайхалтай харилцааны тухай өгүүлдэг. Тэдний үл ойлголцол Валентиний өдрөөр эхэлнэ. Найз бүсгүй нь хайртай залуугаа ой санамжаасаа устгуулаад зогсохгүй огт өөр залуутай дотносчээ. Энэ тухай мэдсэн Жоел ч бас түүнийг дурсамжаасаа хасахаар шийднэ. Хэн хэнийг танихгүй болсон хэдий ч тэд эргээд нийлдэг. Ой дурсамжаас бүгдийг устгасан ч зөн билиг нь хэвээрээ байсан байж мэдэх юм. Энэ бүтээл уран зөгнөлтэй хэдий ч хосуудын харилцаа, хайр дурлалын гайхамшигт увдисын тухай харамгүй багтааснаараа онцлогтой.