Хоёр жилийн өмнө Монголын үзэгчид 30 гаруй жил тасарсан байсан олон улсын циркийн тоглолтыг үзэж, тасалбартаа дугаарлаж байсан. Тэгвэл энэ тоглолтыг зохион байгуулсан Монгол циркийн хөгжлийн төвийнхөн гуравдугаар сарын 23-наас эхлэн Дэлхийн шилдэг циркчдийг эх орондоо урьж тоглуулахаар бэлтгэж байна. Энэ тоглолтод ОХУ, АНУ, БНХАУ, БНАСАУ болон Герман, Вьетнамын жүжигчид оролцох юм.
Олон орны үзэгчдийг гайхашруулдаг хойд Солонгосын жүжигчдийн “Агаарын гимнастик”, Хятадын “Үхлийн цагариг” үзүүлбэр хөтөлбөрт нь багтжээ.
Зохион байгуулагчид монголд тэр бүр тоглоод байдаггүй үзүүлбэрийг “Дэлхийн цирк Монголд” тоглолтод нэгтгэхийг зорьсон гэсэн. Тоглолтын тасалбар Сар шинийн баярын дараагаас худалдаанд гарах гэнэ.