Австралийн Үндэсний их сургуулиас ийм “зоригтой” мэдэгдэл хийжээ. Тус сургуулийн Сансар судлалын тэнхимийн багш, эрдэмтдийн гаргасан аргачлалаар Сүүн зам буюу Тэнгэрийн заадаст 100 тэрбум орчим том эрхэс байдаг бөгөөд тэдгээр нь тус бүртээ дунджаар зургаан дагуултайгаас хоёр нь дэлхийтэй төстэй гэнэ.
Тэгэхээр огторгуйн уудамд дэлхийтэй төстэй 200 тэрбум гариг байх магадлалтай гэж тэд үзжээ. Сансар судлаачид одоогоор Тэнгэрийн заадсаас 1000-аад гариг нээгээд байгаа. Тэдгээрийн тав хүрэхгүй хувьд л амьдрал байх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг юм.