“Хөх саран” галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 6-15-ны хооронд “реализм” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна. Тус галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайхны таашаал, мэдлэгийн нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ.
Энэ удаагийн цуврал, сэдэвт үзэсгэлэнгээ “реализм” нэртэйгээр зохиож байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр Философич Др.Др.С.Молор-Эрдэнэ “Хөх саран” галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 11-ны өдөр 18:30-20:00 цагийн хооронд “РЕАЛИЗМ” сэдвийн дор лекц унших аж. Уг үзэсгэлэн нь дүрслэх урлагийн хөгжлийн үндэс болсон Реализмын тухай урлагт хайртай хүмүүс болоод уран бүтээлчдэд тодорхой ойлголтыг өгөх болон нэмэгдүүлэх зорилготой юм.
Уг үзэсгэлэнд 56 уран бүтээлчийн 80 орчим бүтээлүүд дэлгэгдэх юм.