Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж байгаа билээ."Танхай тээгч" кино нэг сарын дотор 499.6 сая төгрөгийн орлого олсон байна. арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс үзэгчдэд хүрсэн уг кино нээлтийн долоо хоногтоо 142.4 сая төгрөгийн орлого олсон гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. Энэ нь ашиг, орлогоороо тэргүүлж байсан "Үргээлэг" киноны орлогыг давсан дүн болж байна. Түүнчлэн "Тусгай ажиллагаа" кино нээлтээ хийснээс хойш 304 сая төгрөгийн орлого олсон бол "Омарын эрэлд" кино 269.3 сая төгрөг олжээ.