Хошин урлагийн гэх тодотголтой жүжигчин Г.Ундармаа, Д.Хүрэлхүү нарын хамтран ажилласан дэлгэцийн бүтээл “Хамтран амьдрагч” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ.
Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн тус кино нь “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Тагнуулч аав” зэрэг Д.Хүрэлхүүгийн продюсэрлэсэн дөрөв дэх дэлгэцийн бүтээл аж.