Монголын Зохиолчдын эвлэлийн Орхон аймаг дахь салбар, зөвлөлд 21, “Тод анир” утга зохиолын нэгдэлд бүртгэлтэй 40 уран бүтээлч байдаг. Тэд долоо хоног бүр чуулж, уран бүтээлийн шүүмж өрнүүлдэг ажээ.
Ингэснээр Орхон аймгийн хэмжээнд гарч буй ном, зохиолыг хамдтаа хэлэлцэхийн дашрамд уран бүтээлийн чанарыг сайжруулах тал дээр санал, сэтгэгдлээ хуваалцдаг байна. Тэд энэ удаа “Тод анир 2” утга зохиолын түүвэр гаргахаар зорьж байгаа ажээ. Гурван жилийн өмнө “Тод Анир 1” түүвэр гарч түүхтэй. Иймд залуу зохиолч, уран бүтээлчдээ дэмжихээр хоёр дахийг нь гаргахаар болсон байна.