Оскарын шагналт Францын нэрт найруулагч Жан-Жак Анногийн найруулсан “China Film Group”-ийн бүтээл "Чонон сүлд" киноны нээлт өчигдөр Бээжин хотноо болов.
Энэхүү киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин СТА Р.Анхням нээлтэд оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг "Монголын тайз дэлгэцийн мэргэшсэн жүжигчдийн холбоо"-ны гишүүд, жүжигчид "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд угтан авч, хүндэтгэл үзүүлэв. Тэрээр Өвөр Монголын “Гаадан мээрин” кинонд тоглож франц найруулагчийн нүдэнд өртөж ийнхүү дэлхийн “А” зэрэглэлийн киноны гол дүрийг бүтээжээ.