Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд тохиодог гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “Би чамд хайртай” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгодог билээ. Дөрөв дэх жилдээ болох гэж буй тус тоглолтод Улсын филармонийн Баянмонгол жааз оркестр, Симфони найрал хөгжим оролцох юм. Тэд “Love theme from”, “Romeo&Juliet” ,“Casablanca”, “Unchained melody” зэрэг дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан олон сайхан хайрын дуунуудыг дуулах юм. Тоглолт энэ сарын 13, 14-нд 19.00 цагт болно.