Испанийн Уэска хотод болсон олон улсын төгөлдөр хуурчдын XI уралдаанд оролцсон монгол хүүхдүүд ганзага дүүрэн эх орондоо иржээ. Өнгөрсөн сарын 20-25-нд болж өндөрлөсөн эл уралдаанд ХБК, СУИС-ийн багш нар болон төгөлдөр хуурч С.Саянцэцэг шавь нараа оролцуулсан аж.
Таван настай бяцхан хөгжимчин О.Нандин D ангилалд шилдгээр тодорч алтан медаль, Ц.Энхцэлмэг мөнгөн медаль хүртсэн бол 11 настай Г.Ундрам C ангилалд мөнгөн медаль, Ө.Наранзул хүрэл медаль авчээ. Мөн B ангилалд авьяас сорьсон Ч.Есөнханд хүрэл медаль хүртэж, У.Зориг, Г.Зундуй нар тусгай шагнал авсан байна.
Түүнчлэн уралдааны олны таашаалд нийцсэн тоглоочийн шагналыг О.Нандин хүртсэн байна.