УИХ-ийн гишүүн Н.Алтанхуягийн сүүлийн 20 жилийн турш авсан гэрэл зургуудыг эмхтгэн “Шигтгээ мэт миний эх орон” цомог гаргажээ. Энэхүү гэрэл зургийн цомгийг Германы “Аугуст фон Геоте” хэвлэлийн компанид хэвлүүлсэн байна.
“Шигтгээ мэт миний эх орон” гэрэл зургийн цомгоос нүүдлийн болон суурин соёл иргэншил хосолсон монгол орны ахуйг харж болох юм.
Н.Алтанхуягийн зөвлөх Б.Ган-Очир “Манай улс анх удаа гадаад хэл дээр хэвлэсэн зургийн цомгийг дэлхийн зах зээл дээр гаргаж байна. Энэ ном нь аялал жуулчлалыг дэмжих, эх орноо сурталчлах зорилготой. Нийт 50 мянган ширхэг хэвлэсэн тус цомгийг одоо www.amazon.com сайтаар 50 евро буюу 110 мянган төгрөгөөр худалдаалж байна. Мөн удахгүй болох “ITВ Berlin”-д Германы хэвлэлийн компани энэ гэрэл зургийн цомгоор оролцоно” гэж ярилаа.
“Аугуст фон Геоте” хэвлэлийн компанийн төлөөлөгч Сфеня “Монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан гэрэл зургийн цомог гарч байгаад баяртай байна. Ээлжлэн солигдох дөрвөн улирлын онцлогийг би энэхүү бүтээлээс харлаа. Миний хувьд маш том дурсамж байх болно” хэмээн онцлов.
М.Болорцэцэг
а