Монголын бүжгийн спортын холбоо, “Авьяас” бүжгийн төв хамтран “Ирээдүйн одод-2015” тэмцээнийг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ сарын 7-нд Монголын бүжгийн спортын холбооны байранд болох тус тэмцээн хүүхэд, өсвөрийн гэсэн хоёр насны ангиллаар зохиогдох аж. Оролцогчид вальс, ча ча, самба бүжгээр өрсөлдөх бөгөөд эмэгтэй ганцаарчилсан, хосын төрлөөр шилдгүүдийг тодруулах юм байна.
Мөн энэ үеэр Монголын бүжгийн спортын холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн хүүхдийн хоёр насны ангиллаар зохиогдох гэнэ. Тус холбооноос зохион байгуулах гэж буй энэ оны анхны томоохон тэмцээнд нийтдээ 200 гаруй бүжигчид оролцохоор бүртгүүлжээ.