1970 онд солонгос улсын нэг иргэн өдөрт дунджаар 373.7 грамм будаа хэрэглэдэг байсан аж. Энэ үед будаа нь Солонгосуудын үндсэн хэрэглээ байжээ.
Харин 45 жилийн дараа буюу өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын байдлаар нэг хүн өдөрт дунджаар 178.2 грамм будаа хэрэглэж байна гэсэн үзүүлэлт гарчээ.
Энэ нь хоёр аяга агшаасан будаа ч хүрэхгүй юм байна. Өөрөөр хэлбэл нийгэм хөгжихийн хэрээр солонгос хүмүүсийн хүнсний хэрэглээнд томоохон өөрчлөлт гарч байгаа юм.. Солонгосчуудын будааны хэрэглээ 1980 оноос эхлэн буурсаар байгаа бол өөр бусад хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ эсрэгээр, өссөөр байна.
2013 онд нэг иргэнд 65,1 кг будаа ноогдож байсан бол 2015 онд 63 кг болж багассан ба харин гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэглээ 25 хувиар, буурцагны хэрэглээ 19 хувь, төмс, амтат төмсний хэрэглээ 3.7 хувиар тус, тус өсчээ.