Тайпей дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг энэ оны нэгдүгээр сарын 24-28-нд Тайванийн Хуалень, Тайпэй хотуудад зохиолоо.
“Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг Тайванийн Вандана хийдийн хамба лам яруу найрагч Уй Си санаачилжээ.
Тоглолтод УДБЭТ-н гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга , гоцлол дуучин Ц.Арюна нар оролцсон юм.
Соёлын өдрүүд Тайванийн Хуалень хотод орших Вандана хийдэд Монгол гэрийн нээлтийн ёслол, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн уран бүтээлийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн тоглолтоор үргэлжиллээ.