“Хоймор сайхан нутагтаа”, “Амьдрал хайраар гоёдог” зэрэг дуугаараа олны танил болсон дуучин СТА Я.Гэрэлчулууны “Монголоо санасан сэтгэл тоглолт” хоёрдугаар сарын 6-нд Монгол бөхийн өргөөнд болох аж.
Уг тоглолтод урилгаар МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Ч.Амаржаргал болон бусад уран бүтээлчид оролцох юм.
Мөн УГЗ Т.Сэр-Одын хамт “Монголооо санасан сэтгэл” төслийг хэрэгжүүлж, гадаадад суугаа монголчуудад аялан тоглолтоо хийгээд ирсэн бол энэ удаа нийслэл хотноо тоглохоор болоод буй нь энэ аж.