Дэлхийд алдартай FORBES MONGOLIA сэтгүүл Монголын Залуучуудын Холбоотой хамтран “Монголоо хөгжүүлэх залуус” төслийн хүрээнд 20 салбарын шилдэг залуусыг тодруулах гэж байна.
Уг шалгаруулалтаар нийт 200 залууг шилдгээр тодруулах гэнэ. Тус сэтгүүл уламжлал ёсоор дөрөв дэх жилдээ энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа аж. Шалгаруулалтад уул уурхай, эрчим хүч, энтертайнмент, урлаг соёл, батлан хамгаалах, байгаль орчин аялал жуулчлал, төрийн үйлчилгээ зэрэг салбарт ажилладаг 40 хүртэлх насны залуус өрсөлдөх юм байна.
Нэр дэвшигчдээс ямар нэгэн хураамж татвар авахгүй бөгөөд анкет бөглөсөн тохиолдолд шалгаруулалтанд өрсөлдөх боломжтой аж. Анкетыг фэйсбүүкийн ForbesMongolia/ Монголоо Хөгжүүлэх Залуус хуудсанд орж бөглөнө.