Ирэх ням гаригт буюу хоёрдугаар сарын 1-нд Туул голын мөсөн шагайн талбайд Улаанбаатарын өвлийн наадам болно. Нийслэлийн аялал жуулчлалын газраас санаачлан зохион байгуулж байгаа энэ арга хэмжээг нээж “Жонон” хамтлагийнхаа уран бүтээлээ сонирхуулна. Түүнчлэн өвлийн наадамд оролцох харваач, нохойтой чарганы аялагч, тэшүүрчид болон өвлийн дугуйчид жагсах гэнэ. Мөн энэ үеэр өвлийн спортын төрлүүдийн үзүүлэх тоглолт, загварын шоу зохион байгуулахаар төлөвлөжээ. Өвлийн баярын хаалт 16.00 цагт болох юм. Энэ үеэр Туул голын хөвөөнд халуун, хоол цайны үйлчилгээ, бэлэг дурсгал, өвлийн болон аяллын хувцасны худалдаа болж, нохой чарга, өвлийн дугуйгаар төлбөртэй үйлчлэх аж.