Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Доржзовдын Энхболд “Паанан” хэмээх тайз, дэлгэцийн уран бүтээлчдийн төв байгуулснаа өчигдөр өөрийнхөө фейсбүүк хуудсаар зарлалаа. “Паанан” төв юун түрүүнд тайз, дэлгэцийн зохиолын тухай хэлэлцэх гэнэ. С.Жаргалсайхны жүжгүүд тайзнаа амилснаас хойш зохиолчид муу зохиол бичдэг болчихоогүй ч жүжгүүд нь “амилахаа” больсон нь тэдний анхаарлаа хандуулах эхний ажил болох аж. Тиймээ энэ бүхнийг давж, гарц олохын тулд тайз, дэлгэцийн нэг зохиол дээр онцлон ярилцаж шийдэл хайх юм байна. Түүнчлэн тэрбээр “Дэлхийн мөнгө Монголыг тойроод байна гэж Ц.Чулуунбат гуай яриад байгаа. Харин Монголын мөнгө тайз, дэлгэцийн бүтээлүүд рүү хангалттай орж ирэхгүй, тойроод байгаа.Энэ тойроод байгаа “нөхдийг” буугаад цай уучихаад морддог болгоход манай төвийн үйл ажиллагаа чиглэнэ” хэмээн бичжээ.