Өчигдөрийн гурван цагийн орчим фэйсбүүк дэлхий даяар түр саатсан билээ. Хаагдсан даруйд “твиттер” болон “We chat”-аар энэ тухай шуугиж эхэлсэн юм.
Тэгвэл фэйсбүүк компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлд “өнөөдөр болсон системын саатал нь ямар нэг гуравдагч этгээдийн халдлага бус, харин өөрсдийн хийсэн системийн өөрчлөлтөөс болсон” гэжээ.
Тэд асуудлыг түргэн шийдвэрлэж одоо буцаад 100 хувь хэвийн ажиллагаанд орсныг мэдэгдсэн байна.