М.Болорцэцэг
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, уран бүтээлч Ө.Батсүрэн “Байгаль” уран баримлын үзэсгэлэнгээ өчигдөр “Хөх саран” галлерейд нээж, үзэгчдээ угтан авлаа. Байгалийн сайхныг эмэгтэй хүнээр төлөөлүүлэн дүрсэлсэн энэхүү үзэсгэлэнд арга билгийг бэлгэдсэн 12 баримал дэлгэсэн юм.
Зураач Ө.Батсүрэн “Би уран бүтээл хийгээд 12 жил болж байна. Энэ бол байгалийн сэдвээр гаргаж байгаа миний хоёр дахь үзэсгэлэн. Энэ удаа байгалийн сайхныг эмэгтэй хүний гоо сайхнаар илэрийлэхийг зорилоо. Бүсгүй хүн бол байгаль ээж юм. Би энэхүү бүтээлүүдээ зургаан сарын турш урласан” гэж ярилаа.
“Баримал бүрийн дээр эвэр залгасан байгаа нь их содон харагдаж байгаа биз. Мөн сүүн цагаан өнгөөр дагнан бүтээжээ. Энэ нь тансаг байдлыг улам тодруулж байна” хэмээн “Хөх саран” галлерейн захирал З.Уянга ярисан юм.