Шинжлэх ухаанд бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрч баттай нотлоогүй хэдий ч дэлхий дахинаа уфолог буюу сансрын үл мэдэгдэх нисдэг биет судлал бий болоод уджээ. Таамаглалаас үүсэж, кино, уран зохиолоор дамжин бодит мэт болтлоо хүмүүст танигдсан харь гариг судлаачдын “арми” Монголд ч бий. Тэд ирэх сарын 10-нд Тусгаар тогтнолын ордонд анхдугаар чуулга уулзалтаа хийхээр болсон байна.
Чуулга уулзалтыг “ Apolluz-X” нэгдэл болон ufo.mn сайт хамтран зохион байгуулах гэж буй.