“Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид ирэх сард үнэнч хайрын тухай өгүүлэх “Гэрэлтэхийн тулд шатдаг” жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. Жүжгийн зохиолыг тус чуулгын найруулагч Соёлтын Баярсайхан бичжээ. Залуу хосын амьдралд тохиолдсон нэгэн бэрхшээлийг хэрхэн бие биеийнхээ төлөө гэсэн үнэнч итгэлээр давж байгаа тухай өгүүлэх энэ жүжгийн “Минийх биш чинийх” нэртэй дууг тус чуулгын дуучин Б.Хишигжаргал, Оюунтуяа нар дуулжээ.
Хоёрдугаар сарын 14-нд үзэгчдийн хүртээл болох энэ жүжгээр зохиолч хэн нэгнийг хайрлахдаа өөртөө юу ч үлдээлгүй бүхнээ зориулбал үнэ цэнэтэй гэсэн санааг ойлгуулахыг зорьжээ.
Жүжгийн гол дүрд тус чуулгын дуучин Э.Алтанбилэг, бүжигчин С.Тунгаа нар тоглож буй.