Болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгох сургалтыг Соёл урлагийн их сургуулийн багш, ажилчдын хүсэлтээр Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулжээ. Сургалтанд тус сургуулийн 100 гаруй багш, ажилчид хамрагдсан байна. Гамшиг, аюулт үзэгдэл, технологийн холбогдолтой ослын ерөнхий ойлголт өгснөөс гадна эрт зарлан мэдээ дамжуулах системийн талаар танилцуулж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга замууд болон амилуулах суурь тусламж зэрэг сэдвээр мэргэжлийн баг тэдэнд хичээл заажээ. Тухайлбал, гэнэтийн ослын үед гараа гэмтээвэл хэрхэн чиг барьж боож, сойх тухай гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэд бодитоор үзүүлсэн нь энэ.