Өнөөдөр цахим ертөнцөөр "Шинэ үе" продакшны жүжигчид осолд өртөж, жүжигчин Т.Билгүүн нас барсан тухай шуугиж эхэлсэн. Тэгвэл уг мэдээллийг баталж, тус продакшнаас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд "2015 оны энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшний жүжигчид суудлын гурван автомашинд хуваагдаж суужээ. Арын машинд сууж явсан жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар хамтдаа нэг машинд сууж явсан байна. Гэтэл тэдний сууж явсан машины хажуугаас хүнд даацын чингэлэг ачсан машин хүчтэй мөргөж осол гарчээ. Уг ослын улмаас манай жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, жүжигчин А.Энхжингийн гэмтсэн Р. Алтансүх гэмтэл аваагүй болно. Бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Бид маш их харамсаж байна" гэжээ.