Хөх хотод аялан тоглолтоор явж байсан "Шинэ үе" продакшны жүжигчид авто машины осолд орсон тухай мэдээлэл цахим сүлжээгээр тараад байна.
Тус продакшны жүжигчин Т.Билгүүн авто осолд орж нас барсан тухай түүний дүү фэйсбүүк хуудасдаа бичжээ. Мөн хамт явж байсан хоёр жүжигчний бие тун хүнд байдалтай байгаа гэнэ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газраас шалгаж байгаа гэлээ.