“Цагаан уул” хайрын шүлгийн наадмыг энэ жил Монголын залуучуудын холбоо гурван төрлөөр зохион байгуулахаар болжээ. Хайрын шүлэг, хайрын тухай дууны үг, богино хэмжээний шүлгэн мессеж гэсэн төрлөөр явуулах уг наадмын эхний шат өчигдрөөс эхэллээ. Оролцогчид хоёрдугаар сарын 10-ны дотор дээрх гурван номинацаар материалаа илгээх учиртай. Хөдөөнөөс “Цагаан уул” наадамд оролцох залуус хоёрдугаар сарын 8-наас өмнө орон нутаг дахь МЗХ-ны салбараас тодорхойлолт авч бүтээлээ (нэр, хаягаа тодорхой бичнэ) илгээх бол нийслэлийнхэн бүтээлээ ирэх сарын 10-ны дотор МЗХ-ны 204 тоотод авчирч өгнө. Ингэхдээ МЗХ-ны event@myf.mn онлайн хаягаар давхар явуулах шаардлагатай. Наадамд нэг хүн гурван бүтээлээр оролцох боломжтой аж.