Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрчээ

БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос 2023 оны есдүгээр сарын 22-ноос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод амжилттай хүрлээ.
2023-09-28

Үерийн хамгаалалтын 26.5 км сувгийг цэвэрлэжээ

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд “Геодези, усны барилга, байгууламжийн газар” /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас шугам сүлжээний цэвэрлэгээ, худгийн засвар, нөхөн сэргээлт, шугам угсралт, үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, хөргөлтийн насос станцын засвар арчлалт гэсэн таван чиглэлийн ажлыг гүйцэтгэж байна.
2023-09-28

М.Бадарч сэргээшийн асуудалтай холбоотой мэдэгдэл гаргалаа

Монголын ард түмэн, бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие сүүлийн үед үүсээд байгаа  сэргээшийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа албан ёсоор хоёр дахь удаагаа илэрхийлж байна.
2023-09-28

“Элсэн цөлийн сафари” аяллыг Монголд зохион байгуулна

Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монголын их говьд аялал жуулчлалын кемп байгуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Дубайг хариуцсан Гүйцэтгэх захирал Сажид Мухаммад болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
2023-09-28

НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, ҮСХ-нд ажиллаж байна

Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран Монгол Улсын статистикийн салбарт олон улсын цогц үнэлгээ хийх ажлыг 2023 оны зургадугаар сард эхлүүлсэн.
2023-09-28

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 60 орчим хувьтай байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Тухайлбал, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах үүднээс Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилт төслөөр нийт дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд дулаалгын ажил хийжээ.
2023-09-28

Улз голын эхийг хамгаалах төсөл хэрэгжиж байна

Даян Дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар БОАЖЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ хамтран “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийг хэрэгжүүлж байна.
2023-09-28

Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн явцын тайлантай танилцжээ

Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г аравдугаар сард Засгийн газрын хуралдаанд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсний дагуу тайлангийн эхний хувилбарыг УУХҮЯ-ны жендэрийн салбар зөвлөлийн гишүүд болон бодлогын газруудад танилцууллаа.
2023-09-28

Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
2023-09-28

МОНГОЛ-ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XIV ФОРУМ УЛААНЦАВ ХОТНОО БОЛЛОО

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн XIV форум есдүгээр сарын 18-нд ӨМӨЗО-ны Улаан цав хотноо зохион байгуулагдаж, монголын хэвлэл мэдээллийн төлөөлөл болсон 40 сэтгүүлч “Хэвлэл мэдээллийн хүч, орчин үеийн шинэчлэл ба хамтын хөгжил” сэдвийн хүрээнд чуулж, харилцан туршлага солилцлоо.
2023-09-27

Герман улсаас 1991 оноос хойш 320 сая ам.долларын буцалтгүй тусламж авчээ

Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Ж.Ганбат Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн ази болон Төв Азийг хариуцсан дарга Ноён Яннис Неофитоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2023-09-27

Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцов. Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Элчин сайдын яамдуудын төлөөлөл оролцлоо.
2023-09-27

Хятадын "Шидэт өргөрөг" Яньтай хот

Яньтай хот нь Шаньдүн хойгийн зүүн хэсэгт, Шар тэнгис, Бөхай тэнгистэй хиллэдэг, Хятад улсын далайн эрэг дагуух нээлттэй хотуудын нэг. Яньтай боомт нь 1861 онд нээгдэж, тухайн үедээ улсынхаа хойд хэсгийн гурван томоохон худалдааны боомтын нэг байсан. Үндэсний эдийн засгийн 41 салбараас 37 салбарыг хамарсан аж үйлдвэртэй.
2023-09-27

Монгол, Солонгос хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг албан ёсоор эхлүүллээ

Монгол Улсын шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун нар “Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.
2023-09-27

Элчин сайд Э.Сарантогос итгэмжлэх захидлаа гардууллаа

Монгол Улсаас Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-ын дэргэд суух байнгын төлөөлөгч, Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 25-ны өдөр тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Х.К.Салазарт итгэмжлэх захидлаа гардуулав.
2023-09-27

2024 онд хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих замаар эдийн засгаа тэлнэ

асгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
2023-09-26

Өргөн нэвтрүүлгийн бодлогын сургалт, хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн хамтын ажиллагааны хүрээнд “Өргөн нэвтрүүлгийн бодлого боловсруулах зөвлөх үйлчилгээний төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
2023-09-26

Монгол Улсаас Албани Улсад хавсран суух Элчин сайд Ц.Нарантунгалаг итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг есдүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Албани Улсын Ерөнхийлөгч Баярам Бегаяд Итгэмжлэх жуух бичгээ барив.
2023-09-26

“Монголын Эзэнт гүрэн ба дэлхийн түүх” эрдэм шинжилгээний хурал боллоо

БНСУ-ын Зүүн хойд Азийн түүхийн сангаас зохион байгуулсан “Монголын Эзэнт гүрэн ба дэлхийн түүх” Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний хурал есдүгээр сарын 25-ны өдөр боллоо.
2023-09-26

Хятадаар дамжин Ази, Европ руу тээвэр хийх нөхцөл бүрдлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопинтай уулзаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа.
2023-09-26