Үндсэн хуулийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлжээ
Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн эхний барилдаанд 128 бөх барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, “Даян” дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.
2023-01-16
13А маягтыг цахимжуулна
Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн үйлчилгээний санал шүүмжлэлийн 11.7 хувь нь зөвхөн 13А маягт олгох, авах, түүний үйлчлэлтэй холбоотой асуудал байдаг гэнэ.
2023-01-16
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх боломжтой боллоо
Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хүрээнд өнгөрсөн онд даатгуулагч-иргэдийн хамгийн их авдаг эрэлттэй үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулсан. Тухайлбал иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас харах боломжтой болсон. Үүний үр дүнд 2022 онд нийтдээ давхардсан тоогоор 450 мянган даатгуулагч цахимаар шимтгэлийн мэдээллээ авсан байна.
2023-01-16
Сургууль орчмын замын аюулгүй байдлыг хангах төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Уг төсөл сонгон шалгаруулалтад дэмжигдэж хэрэгжих болсонд талархалтай байна. Нийслэлийн зүгээс сургуулийн бүсэд смарт бүс байгуулах тал дээр санал нэгдэж байгаа. Оновчтой шийдэл гаргаж, тогтвортой байлгахад анхаарч ажиллана. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд замтай хэт ойр, эсвэл хэт хол байрлах гэх мэт төрөл бүрийн онцлогтой. Сургууль тус бүрийн онцлогт нийцсэн санал боловсруулна гэдэгт итгэлтэй байна. 2020 онд гаргаж байсан санал, санаачилгуудыг дахин сайжруулж, төслийн хүрээнд хийх ажлыг нийслэл болон дүүргийн төсөвт суулгах хэрэгтэй” гэсэн юм.
2023-01-14
Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын албан хаагчид Япон Улсыг зорилоо
Байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах, туршлага солилцох, бусад орны байгаль хамгаалал болон тусгай хамгаалалттай, үндэсний парк, гол мөрний сав газруудтай хамтран ажиллах үүдийг нээж Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид маань Япон Улсыг зорилоо.
2023-01-14
Хил дээр хууль бусаар ан хийж буй этгээдүүдийг үйлдэл дээр нь барьжээ
Хилийн цэргийн 0306 дугаар ангийн дугаар салбарын хариуцсан хэсэг "Оршуун гол"-ын эргийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын 4 иргэн хууль бусаар агнуурын амьтан агнасан зөрчил үйлдэж байх үед нь хилийн манаа нисгэгчгүй нисэх хэрэгсэл ашиглан илрүүлж, сэжигтнүүдийг саатуулжээ.
2023-01-14
Цасанд суусан 17 автомашиныг татан гаргаж, 56 хүний амийг аварчээ
Тухайлбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Залаатын даваа” гэдэг газар ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5 зорчигчтой “Бонго-3” загварын ачааны автомашиныг, буцах замдаа “Цагаан давааны хөтөл” гэдэг газар цасанд суусан 38 зорчигчтой, 11 автомашиныг татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2023-01-13