Монгол Улс Катар Улстай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ
Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Катар Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхийлөгч Мухамед Фале Ал Хажритай уулзаж, агаарын харилцааны асуудлаар санал солилцож, хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
2023-02-13
НҮБ-ийн "Цэвэр агаар" дээд хэмжээний уулзалт Монгол Улсад болно
Тус форумыг угтаж БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Их Сургууль, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА хамтран “Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх - Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээний хурал болж байна.
2023-02-07
Турк Улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, 500 гаруй иргэн нас баржээ
Гадаад харилцааны яамнаас тус улсад оршин суугаа манай улсын иргэдийн нөхцөл байдлын талаар тодруулахад "Газар хөдлөлт манай иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон, одоогоор манай иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй. Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар Анкара дахь Элчин сайдын яамныхан үргэлжлүүлэн ажиллаж байна.
2023-02-06
ХСҮТ-д үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлэгтэй гэрээгээ цуцлах үүрэг өгчээ
Төр нэгэнт тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдээд өгөх тул хавдрын урдаа барьдаг ганц төв оношлогоо, шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйд нийцнэ гэж үзэж буй учраас “Медпортал” эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав гэдэг үүргийг ХСҮТ-ийн удирдлагуудад өглөө
2023-02-06
Говийн их дархан цаазат газрын зэрлэг амьтдад өвс, тэжээл тавьж өгчээ
Тодруулбал, тус газрын хар сүүлт зээр, тахь нутагладаг бүс нутаг болох Хонь усны баянбүрд, Хоолойн толгойн чиглэлд 45 боодол өвс, Тахь усны баянбүрдэд 22 боодол өвс, Хээрийн зэрлэг тахийн сүргүүдэд 8 цэгт өвс тавьж биотехникийн арга хэмжээ авч ажилласан талаар БОАЖЯ-аас мэдээллээ.
2023-02-06
Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их цастай байна
Цасан бүрхүүлийн мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Увсын Давст, Завханы Баянтэс, Тэс, Улаанбаатарын Багануур, Төвийн Эрдэнэд 21-23 см.
2023-02-06