Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Улаанбурхны тархалт эрс нэмэгдэж, 51 хүүхэд өвчиллөө

Цочмог халдварт улаанбурхан өвчний тархалт өн­гөрсөн амралтын өдрүүдэд эрс нэмэгдэж, өчигд­рийн байдлаар 51 хүүхэд өвчилж, сэжигтэй 11 тохиол­дол бүртгэгдээд байлаа.
2025-03-18

Бэлэг авах нь авлига биш гэж үү

Нийтийн албан тушаалтан хэн нэгнээс үнэ­тэй бэлэг авч, түүнийгээ олон нийтийн мэ­дээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр зар­­­лах нь зохистой үйлдэл биш. Зөвхөн төрийн албан хаагч ч биш, хувийн хэвшлийн, бизнесийн байгуул­­­­­ла­­гын ажилтан ч бусдын бэлгийг шууд авах нь соёлгүй, ёс зүйгүй үйлдэл. Үүнийг олон улсад gift policy буюу бэ­лэг хүлээн авах соёл хэмээн тодорхойлдог аж. Ха­рин манайд ийм ойлголтыг төдийлөн мэддэг­­гүй, бэлэг өгөх, авах нь хэвийн үзэгдэл, Монго­­­­лын “сай­­­­хан” уламжлалд тооцогдсоор байна.  
2025-03-18

18-29 насныхны 14.1 хувь нь цэргийн алба хаажээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол цэргийн өдрийг угтаж, эрэгтэйчүүдийн талаарх сонирхолтой мэ­­дээ­­­­лэл хуваалцлаа. Тухайлбал, эрэгтэйчүүдийн хам­­гийн түгээмэл нэрийг урьдын адил Бат-Эрдэнэ, Тэмүү­­­­лэн, Төгөл­­дөр, Билгүүн нар “хошуучилж” байна. Сонирхуулахад, Эрзориг нэртэй 42, Эрэмгий 15, Цэрэгээр дуудагдах 14 хүн байдаг аж.
2025-03-18

“Төсвийн болон төлбөрийн тэнцлийн хос алдагдал үүсэх эрсдэл нүүрлээд байна” 

Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академи хамтран өчигдөр хэвлэлийн хурал хийж, манай улсын эдийн засаг хүндхэн байгааг ан­­хаа­­рууллаа. Өнгөрөгч онд банкны салбарын үзүү­лэл­­түүд тогтвортой, зээл олголт 37 хувийн өсөлт­тэй, чанаргүй зээлийн харьцаа сүүлийн 15 жилийн доод хэмжээнд хүрчээ
2025-03-18

Хүүхдүүд үлгэр уншиж, зураг зуран нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ

Азийн сан болон “Лоринэт” сангийн дэмж­лэг­­тэйгээр хэрэгжүүлж буй “Үлгэрийн цаг”, “Хамт­даа уншицгаая” хөтөлбөрийн ес дэх удаа­гийн уншлагыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.  
2025-03-17

Дарамт, хүчирхийллийн эсрэг 190 дүгээр конвенцод нэгдэхийг уриалав 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Да­рамт, хүчирхийллийн эсрэг 190 дүгээр кон­вен­цод нэгдэхийг уриалсан жагсаалыг Мон­го­лын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон өнгөр­сөн баасан гарагт төв талбайд зохион байгуулав. 
2025-03-17

Англиар унших, мэтгэлцэх тэмцээнд 6000 сурагч оролцлоо

Засгийн газрын тогтоолоор “Бүх нийтийн анг­ли хэлний суралцахуйг дэмжих арга хэм­жээ”-ний хүрээнд нийслэлийн Боловсролын газ­раас ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдын дунд “Дэлхийд өрсөлдөх Улаан­баатар-2024” төсөл, арга хэмжээг зохион бай­гуулжээ.
2025-03-17

“Голын тохой дээр” шүлгийг “Мөрөөдлийн театр”-ын жүжигт ашиглахыг хоригложээ 

“Мөрөөдлийн театр”-ынхан шинэхэн уран бүтээл болох “Самсара-Тэртээх хоёр зүрх” жүжигтээ яруу найрагч А.Эрдэнэ-Очи­рын “Голын тохой дээр” шүлгийг ашиг­лас­наа­раа оюуны өмч зөрчсөн хэмээн Мон­голын зохиолчдын эвлэлээс энэ сарын 14-нд мэ­дэгд­сэн юм.
2025-03-17

Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 

Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төл­­бөргүй өгөх өдөрлөгийг нийслэлийн ЗДТГ, Монголын хуульчдын холбооныхон хамт­­­ран энэ сарын 19-нд зохион байгуулна. Нийс­­лэлийн иргэдийн хууль, эрх зүйн бо­ловс­­ролыг дээшлүүлэх зорилготой уг өдөр­­­лө­гийг сар бүрийн гурав дахь долоо хо­но­гийн лхагва гарагт тогтмол зохион бай­гуулж хэв­шээд буй билээ.
2025-03-17

Мопед, суррон, скүүтерээс унаснаас 532 хүн гэмтжээ

Сүүлийн үед скүүтер, дугуй түрээсийн үйлчилгээ нэлээд өргөжиж, хэрэг­лэгч­дийнх нь тоо өсөөд буй. Энэ нь түгж­­рэлийн үед цаг хугацаа хэмнэх ач хол­бог­­долтой ч скүүтер, суррон, мопедоос унаж гэм­тэх тохиолдол их байгааг ГССҮТ-өөс мэ­дээлсэн юм.
2025-03-17

Гадаад худалдааны ашиг 49.9 хувиар буурчээ 

Манай улс энэ оны эхний хоёр сард 116 улс­тай гадаад худалдаа хийснээр нийт бараа эргэлт 3.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ хуга­­цаанд хоёр тэрбум ам.долларын бараа, бү­тээгдэхүүн экспортолж, 1.7 тэрбум ам.дол­лар­той тэн­цэ­хүй­­цийг импортолжээ. Ингэснээр гадаад худал­дааны тэнцэл 294 сая ам.долларын ашиг­тай гарав.
2025-03-17

Боловсролын зээлийн санд өртэй 14 мянга гаруй иргэнийг “хар жагсаалт”-д оруулна

Боловсролын зээлийн сангийн зээл, тэт­гэлгээр гадаад, дотоодын дээд боловс­ролын сургалтын байгууллагад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ хуга­цаандаа тө­лөөгүй хүмүүсийн мэдээллийг энэ сард баг­таан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхээр ажиллаж байгааг дээрх сан­гаас мэдээллээ.
2025-03-17

800 сурагчийг усанд сэлэлтээр хичээллүүлнэ 

Чингэлтэй дэх ерөнхий боловсролын сур­гуулийн бүх сурагчийг усанд сэлүүлж сургахаар болсныг дүүргийнх нь Засаг дарга Н.Мандуул мэдээлэв. Үүний хүрээнд өнгөрсөн сард 200 сурагчийг усанд сэлүүлж сургасан байна.
2025-03-17

Яармагт шугам бөглөрснөөс бохир хальжээ

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо буюу Яармагт өнгөрсөн пүрэв гаргийн орой шугам бөглөрснөөс бохир хальж, авто зам руу оржээ. Тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хажуугийн, “Арцат-2” орон сууцын хотхоны зүүн хойно бохир усны шугам бөглөрсөн гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 21.43 цагт иржээ.
2025-03-17

Хэнэггүй нэгний үйлдэл улс, иргэдэд хохирол учруулсаар байна

Өнгөрсөн өвөл нийт нутгаар харьцангуй дулаахан, цас багатай байж хавартай золгов. Өвлийг өнтэй давсан малчид удахгүй хаваржаандаа буухаар нүүдэлд зэхэж байх зуур түймрийн аюултай нүүр туллаа.
2025-03-17

Дундговьд улаанбурхан өвчин гарч, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ 

Улсын хэмжээнд улаанбурхан өвч­­­­­ний ла­­­бо­­ра­­­­­­­то­риор батлагдсан 24, сэжигтэй 19 то­­хиол­­­дол бүрт­­­­гэг­дээд байна. Тэр дун­даа Дундговь ай­­­­магт энэ сарын 15-нд уг өвч­ний тохиолдол батлагд­­сан­­­тай хол­бог­дуу­­­­лан сургууль, цэцэр­­лэ­­­гийн үйл ажил­­­­­лагааг цахим хэл­­­бэрт шилжүүлжээ.
2025-03-17

“Ухаан солиотой хүний л хийх ажил”

Дотроос нь түгжсэн өрөөнд гэмт хэрэг үйл­дэж буй адал явдалт зохиолын хатан хаан Агата Кристийн бүтээлүүдэд ихээхэн элбэг байдаг сан. Яг ийм аллага өнгөрсөн зун Тайландын нийслэл Бангкок хотын нэгэн тансаг зочид буудалд болж, гурван эрэгтэй, гурван эмэгтэй, нийт зур­гаан хүний цогцос нэг өрөөнөөс олдсон байна. Хүчир­хийллийн ямар нэг ул мөр байсангүй.
2025-03-16

Цастай нутгийн хүмүүс цаанаа л нэг өөр

Хоккайдо нутгийг зорин одод түгсэн хойно нислээ. Наритагийн нисэх буудлаас хөөрсөн он­гоц­ны цонхоор харахад Токиогоос эхэлсэн хот, суурины гэрэл гэгээ 40, 50 минут орчим тас­ралт­гүй үргэлжлэв.
2025-03-16

Цэцэрлэгт хүрээлэн үү, хөшөөт хүрээлэн үү

Улаанбаатар хотод ногоон байгууламж бүхий цөөн хэдэн газар байдгийн нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Их хотын чимээ шуугианаас хэсэгхэн ч болов холдож, ой нугад очмоор санагдах үе бий шүү дээ.
2025-03-16

В.Гүндэгмаа: Санчирын гичгэнэ хэмээх ургамал 7.8 сая жилийн өмнө үүсжээ

МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, биологийн шинжлэх ухааны доктор, дэд профессор В.Гүндэгмаатай ярилцлаа. Тэрбээр шинэ зүйлийн ургамал нээж, олон улсын эрдэм шинжилгээний “Phytotaxa” сэтгүүлд нийтэлжээ.
2025-03-16