Монгол Улсыг хэн аврах вэ
УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж буй явцынхаа талаар мэдээлэл хийв. Засгийн газар бол парламентаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй, гүйцэтгэх байгууллага. Парламент хэрэгжилтэд нь хяналт тавина. Тиймээс сард нэг удаа нэгдсэн чуулганд Ерөнхий сайд болон сайд нар нь ажлаа танилцуулж, мэдээлэл өгөн, гишүүдийн асуултад хариулдаг юм. Хуулиар өөрт нь оноосон эл үүргээ гүйцэтгэж, ажлаа шалгуулж буйгаа гэвч Засгийн газрын тэргүүн мартчихжээ. Өөрийгөө Монгол Улсын төр, бүхний эзэн “хаан” хэмээн боддогоо илчлээд буруудлаа.
20 цаг 21 мин
Эх орноос үнэтэй эрх ашиг бий юү
Монгол бол тусгаар тогтносон улс. Манай улсад санаархаж, эзлэн түрэмгийлэх оролдлого хийгчдээс салахын тулд бидний өвөг дээдэс асар их цус, хөлс урсгаж, тэмцсэн. Эцэст нь тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн. Гэтэл хамгийн их эрхэмлэн хамгаалах ёстой бие даасан байдлаа хязгаарлуулах гээд хөрш орон руугаа хадаг бариад гүйдэг Засгийн газрыг бид энэ цаг үед үзэв. Агаарын тээвэр бол аливаа улсын хувьд маш онцгой салбар. Харин манай Засгийн газар уг салбарыг удирдах эрхийг ОХУ-д “бэлэглэх” оролдлогыг өнгөрсөн долоо хоногт хийлээ. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд дээрх агуулгыг тусгажээ. Тус улсын “Роснефть”-тэй хамтарсан компани байгуулаад, 20 жилийн турш тасралтгүй түлш нийлүүлэх нэрийн дор нисэх буудлын үйл ажиллагаа, менежментийг хойд хөршийн тал хариуцах аж.
2025-04-21
Л.Оюун-Эрдэнэд өгсөн D үнэлгээ
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайланг парламентаар хоёр өдөр хэлэлцэв. Мөн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний жил, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг ч ярилаа. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сараас хойш уг албан тушаалыг хашиж буй учраас хариуцах гол эзэн нь байх учиртай. Үндэсний аудитын газраас түүний өнгөрсөн таван жилийн ажилд 67 хувь буюу D үнэлгээ өгсөн байна. Дөнгөж тэнцэх төдий, хангалтгүй үнэлгээ авсан ч баасан гаргийн нэгдсэн чуулганд Ерөнхий сайд дээрх тайланг танилцуулахдаа хамаг л өөдтэй тоо, мэдээллээ “түүж” ярив. “Амаргүй” таван жил байсан ч хөгжлийн гол бод¬логод тусгасан суурь асуудлаа шийдсэн гэнэ. Сүүлийн дөрвөн жилд экспорт хоёр дахин өсөж, ДНБ-ий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрсэн, “Ковид-19”-ийн үед эдийн засаг -4.6 хувь байсан ч 2024 онд 4.9 хувьтай болсон зэрэг эдгээр өөдрөг тоо нь иргэдийн амьдралд хүртсэнгүй.
2025-04-03
УИХ дахь “хурцын тасгийнхан”
Монгол Улсын 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан ямар ч иргэн УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Хуулийн шаардлага гэдэг нь шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоосон өр, зээлгүй, гэмт хэрэг үйлдээгүй байхыг хэлж буй юм. Ингээд л болно. Аливаа гэмт хэрэг, хууль бус үйлдэлд нэр холбогдон шалгуулж байсан ч шүүхээр гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй олон хүн парламентын гишүүн болж, хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийн цаана нуугддаг жишиг тогтсон. Энэ мэдээж анхаарах ёстой сэдэв. Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд эдгээрээс гадна нэг чухал шалгуур нэмж, үүний дагуу нэр дэвшигчдийг тодруулах зайлшгүй шаардлагатай болсныг олон жишээ нотолж байна. Ялангуяа УИХ-д өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлуудын дараа ёс зүйн шалгуур ямар чухлыг хүмүүс ойлгож эхлэв.
2025-03-31
МАН доторх дарангуйлал
“УИХ-ын гишүүн бол бүх ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн Үндсэн хуулийн 23.1-т заасан байдаг. Гэхдээ сүүлийн хэдэн жилд Үндсэн хууль өөрөө хоосон бэлгэдэл болж хувирчээ.
2025-03-27
Ардчиллыг аврах уу, алдах уу
Маш их сандарч, “Дандаа манай Засгийн газрыг шүүмжилж байдаг энэ хэдэн залууг баривчлаад мэдүүлэг авъя. Тэгээд хэд хоног дуудаж, залхаан цээрлүүлье. Үүний дараа ханд нь буухгүй яадаг юм” гээд өнгөцхөн, гэнэхнээр сэтгэж орхиж. Угаас цахим орчинд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг шүүмжилж мийм, элэглэл хийсэн хувь хүмүүс, мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчдийг дуудаж, байцаалт авдаг, айлгадаг жишиг тогтоочихсон учраас тэр ёсоор бүх зүйл “тайван” болоод өнгөрнө гэж тооцож. Гэтэл буруудав. Өнөөх залуу нь далайсных нь зоргоор далд ороод, шалчийх хүн биш байж. Цагдаагийн байгууллагынхан хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд бүдүүлгээр халдсан эл үйлдлийг тэрбээр олон нийтэд илчилж, мэдээлэл хийв.
2025-03-24
Есөн сонгуулийн дараах ухаарал
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихийн тулд 801 хүний гарын үсэг цуглуулах заалтыг манай улс 1990 оноос хойш хэрэгжүүлж буй. Тэгвэл есөн удаа сонгууль зохион байгуулсны дараа сая л “Хэтэрхий өндөр босго тавьдаг байжээ” хэмээн ухаарсан аж.
2025-03-20
Уусган зайлуулах тактик
Улс төрд мөнхийн дайсан гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л бий гэдэг. Үүнийг баталсан үйл явдал өрнөж байна. Засгийн газрын энэ сарын 12-нд болсон ээлжит хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн гишүүнээр ажиллаж байсан зарим хүнийг тусгай үүрэгт Элчин сайд хэмээх албан тушаалд томиллоо.
2025-03-17
Гишүүнээ “үдсэн” гурав дахь парламент болох уу
Анхны 126 гишүүнтэй парламентын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж магадгүй нөхцөл үүсээд байна. Нэр бүхий гишүүдийг эгүүлэн татаж, оронд нь нөхөн сонгууль зарлаж ч мэдэх нь. Эл УИХ-д гэмт хэрэгт нэр холбогдон шалгуулж буй цөөнгүй гишүүн бий. Гэхдээ шүүх үүнийг нь нотолж, шийтгэх тогтоол гардуулан өгсөн эхний хүн нь гишүүн Даваагийн Цогтбаатар болов.
2025-03-13
Яаралтай төслүүдийн шахаанд автсан УИХ
Парламентад хууль өргөн барих эрхтэй гурван субъект л байдаг. Тэд бол УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар болон Ерөнхийлөгч. Гэхдээ үүний дотроос Засгийн газар илүү эрх эдлэх болсоор удав.
2025-03-10
Эмэгтэй Ерөнхийлөгчтэй болоход бэлэн үү
Монгол Улсын Ерөнхийлөгчийг тодруулах ес дэх удаагийн сонгууль хоёр жилийн дараа болно. Парламентын сонгуулийн уур амьсгал дуусахтай залгуулаад л дараагийн Төрийн тэргүүн хэн байх тухай яриа хөөрөө гарч, эрх баригч намынхан хөшигний ард “хор найруулгаа” эхэлсэн юм.
2025-03-07
Ч.Лодойсамбуу бүхний “буруутан” уу
Ерөнхий сайдад хариуцлага тооцож, огцруулах асуудал хэлэлцүүлэхээр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу гарын үсэг цуглуулж буй. Сүүлийн долоон жилд 800 орчим хүн сайжруулсан түлшинд угаартан нас барсанд 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2021 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж буй Л.Оюун-Эрдэнийн эс үйлдэхүй буруутай, хариуцлага үүрэх ёстой гэж тэрбээр үзсэн юм.
2025-02-24
АН-ынхаан, амиа авар
Хамтарсан Засгийн газар байгуулагдаад долоон сарын хугацаа өнгөрлөө.
2025-02-20
Гүйцэтгэх засаглалын гүйцэгдэхгүй эрх мэдэл
Монгол уг нь парламентын засаглалтай улс. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” хэмээн заасан юм.
2025-02-17
Аминаас үнэтэй албан тушаал уу
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, гарын үсэг цуглуулж эхлээд байна.
2025-02-10
Албан тушаалаар амаа бариулсан АН
Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа нийцүүлэн өөрчлөх үүргийг намууд хүлээгээд буй. Үүний дагуу Ардчилсан намынхан дотооддоо зарим хөдөлгөөн хийж эхэлжээ.
2025-02-06