Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнг шүүхэд шилжүүллээ
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 39 931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 365 даалгавар мөрдөгчид бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор дээрх албан тушаалтны хэрэг багтсан юм.
2024-08-27
Хууль бусаар алт олборлож, мөнгө угаасан хүмүүсийг шүүхэд шилжүүлэв
Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу олны нэрлэж заншсанаар Баруунхараагийн нутгаас хууль бусаар алт олборлосон хүмүүст НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар тэдний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр тус аймгийн Мандал сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
2024-08-22
Сумын наадмаар 20 орчим гар утас, хөөрөг хулгайлсан бүлэг этгээдийг саатуулав
Энэ онд 102 сумын 100 жилийн ой тохиож буй. Сумын баяр наадмын үеэр хулгайд эд зүйлсээ алдах тохиолдол цөөнгүй гарч, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумынхан 100 жилийн ойн баяраа энэ сарын 7, 8-нд тэмдэглэсэн юм. Энэ үеэр 20 орчим иргэн гар утас, хөөргөө хулгайд алджээ. Цагдаагийн алба хаагчид хулгай хийсэн этгээдүүдийг шуурхай илрүүлсэн байна. Тодруулбал, 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээд тус сумын тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлжээ
2024-08-14