Их хэмжээний нойтон тарвага тээвэрлэж явжээ
Чингэлтэй дүүргийн “Гүнт” шалган нэвтрүүлэх цэгээр хууль бусаар их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүллээ.
2024-09-24
Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ
32-33 насны “З”, “Б” нар нь өөрийн эзэмшлийн автомашиндаа сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн “Каннабис” ургамал 17 кг-ыг тээвэрлэж явсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
2024-09-13
Ерөнхийлөгчийн сэтэрлэсэн морийг хулгайлсан казах эрийг яллагдагчаар татжээ
Манай орны хамгийн өндөр уул болох Алтай Таван богд хайрхны тэнгэрийг тайх ёслол өнгөрсөн долоодугаар сарын 22-нд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын малчин Ч.Хэнзхүүгийн цагаан бор морийг сэтэрлэсэн билээ. Гэтэл тухайн өдөр нь уг сэтэрлэсэн морийг Баян-Өлгий аймгийн харьяат, “Довой” гэх хочтой А.Алдаберген гэх хүн ижил сүрэгтээ нийлсэн байхад нь хулгайлж, хадгийг нь урж хаян хөтөлж явсныг адууны эзэн тогтоосон юм.
2024-09-11
Сургууль, автобусны буудал орчимд халаасны хулгай ихэсжээ
Хичээлийн шинэ жил эхэлснээс хойших буюу энэ оны есдүгээр сарын 1-5-ны хооронд цагдаагийн байгууллагад "Халааснаасаа эд зүйлээ алдсан" гэх 36 иргэнээс дуудлага мэдээлэл ирүүлсэн. Дээрх хулгайлах гэмт хэргүүдийн дийлэнх нь Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд иргэд гудамж талбай олон нийтийн газар, сургуулийн орчин, автобусны буудал орчимд явж байхдаа халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон байна.
2024-09-06
Увс аймгийн удирдлага хамаарал бүхий хүмүүстээ газар олгодог бололтой
Увс аймгийн дарга нар нэг намын нөхөд, танил тал, хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, газраар “шагнадаг” бололтой. Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Батсайханыг бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод байна.
2024-09-04