Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

“Ачит ихт”-ийг үүсгэн байгуулагч П.Цагааныг Сингапураас шилжүүлэн авахаар хэлэлцэж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоол­­­гыг ашиглан үйл ажиллагаа явуулж буй “Ачит ихт” ХХК-ийг онц их хэмжээний тат­­­ва­раас зайлсхийсэн үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх га­­­зарт шалгаж эхэлснээс хойш багагүй ху­га­­­цаа өнгөрлөө.
2025-01-06

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлж оноосон ялыг эдэлнэ  

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн энэ оны эхний ажлын өдөр буюу нэгдүгээр сарын 2-нд “Нүүрсний” гэх тодотголтой, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд зэрэг албан тушаал хашиж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцэх, эсэхийг хянаад шүүх хурлаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
2025-01-05

“Шинэ амьдрал ялагч” ТББ-ын байранд ахмад настнууд угаартаж амиа алджээ

Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүл­дэг “Шинэ амьдрал ялагч” төрийн бус байгууллага (ТББ)-ын эзэмш­лийн байшинд амьдардаг хүмүүс угаартаж амиа алдсан харамсалтай явдал өнгөрсөн баасан гарагт гарлаа.
2024-12-30

Өмнөд Солонгосын цэргийн тагнуулынхныг  Монголоос албадан буцаажээ

БНСУ-ын цэргийн тагнуулын ажилтнуу­дыг өнгөрсөн сарын сүүлчээр Монгол Улсад ба­ривчилж, эх оронд нь албадан буцаасан та­лаар тус улсын хэвлэлд мэдээлсэн нь олны ан­хааралд өртөв.
2024-12-30

Дөрвөн тэрбумын хохирол учруулсан мөрийтэй тоглоом зохион байгуулагчийг Тайландаас авчирлаа

Цахимаар мөрийтэй тоглоом зохион бай­гуулж, иргэдээс дөрвөн тэрбум төг­рөг луйвардсан гэх хэрэгт холбогдсон П.Эр­хэсийг Тайландад орогнож байхад нь “Шувуу” ажиллагааны хүрээнд саа­туу­лан уржигдар 21.40 цагийн үед эх оронд шилжүүлэн авлаа.
2024-12-27

Сурагчаа зодсон багшийг ажлаас нь чөлөөлжээ 

Багш нь ёс зүйн ал­даа гар­гаснаа хүлээн зөвшөөрч, ажлаас чөлөө­лөг­дөх өргөдлөө өгсөн. Ёс зүйн хороо нь өргөдлийг нь хүлээн авч чө­лөөл­сөн байна. Бид ийм алдаа дахин гаргуулахгүйн төлөө ажил­лах болно. 2025 оныг багшийн ёс зүйн жил болгон зарлаж тэд­ний ёс зүйг дээшлүүлэх цогц арга хэмжээг яамны зүгээс хэ­рэг­жүүлнэ
2024-12-25

“Монголын төмөр зам” ХК-ийн газрын дарга асан Д.Банзрагчийг хорих ялыг багасгав

Тодруулбал, “Монголын тө­мөр зам” ХК-иас зарласан 9.8 тэрбум төг­рөгийн өртөгтэй, дөрвөн зүтгүүр за­суулах тендерт өмнөд хөршийн ир­гэн Ли гэх захиралтай гадаадын аж ахуйн нэгжийг шалгаруулсан байдаг. Ингэх­дээ Д.Банзрагч уг компанид давуу бай­дал олгохын тулд хамаарал бүхий хү­мүүсийнхээ данс, аж ахуйн нэг­жийг ашиглан мөнгө шилжүүлүүлж ул­маар “Тоёота корпорац”-ын албан ёсны борлуулагчдын нэг “Топ моторс” ХХК-иас авсан “Ланд круйзер-300” заг­варын ав­то­машиныхаа урьдчилгаанд төл­сөн гэ­дэг. Мөн уг машиныхаа гадна хам­гаа­лал­тын хуул­гын төлбөр 6.8 сая төг­рөгийг Л.Түв­шин­баатараар төлүүлэх замаар ха­хууль авсан байдаг. 
2024-12-25

Машиныхаа дугаарыг халхалж хөдөлгөөнд оролцож байсан залууг шалгаж байна

Улаан хү­рэн өнгийн “Субару имп­ре­за” заг­ва­рын 30 26 У... дугаартай ав­то­­­машины жо­­лооч замын нэгдүгээр эг­­нээ­гээр зор­­чиж, камерын доогуур өн­­гө­­рөх­дөө ул­сын дугаараа нууцалж буй бич­лэг фэйсбүүкийн “Цахим замын цаг­­­даа” хуу­даст өнгөрсөн бямба гарагт ца­­цагд­­­сан юм.
2024-12-23

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарт баривчлах шийтгэл оноож, Баривчлах байранд хүргэлээ

А.Отгонбаатар “Багш нарын цалинг нэм, 45 хоногийн курсэд суусан багшийг ажлаас нь хал” хэмээн уурсаж, П.Наранбаяр руу өндөг шидэж танхайрсан, хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатартай нь барьцалдаж авсан бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан байдаг.
2024-12-23

CU-гийн худалдагчид халдсан этгээд өмнө нь согтуу хүмүүсийг дээрэмдэж байжээ

Уг хэргийг үйлдсэн хэрэгт холбогдсон Мөнхбат өмнө нь бас бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэ­рэг өдүүлж байсан юм. Тодруулбал, Сон­гино­­хайрхан дүүр­гийн нутагт 2022 оны гу­рав­дугаар сард сог­тууруулах ундаа хэт­рүүлэн хэрэг­лэсэн хоёр иргэнд цахил­гаан шатан дотор халдаж, эд зүйлийг нь бүлэглэн дээ­рэмд­сэн хэрэгт хол­богдож байсан нэгэн аж.
2024-12-23

У.Мөнхбаганыг 30 хоног баривчилж, бусдыг доромжилсон үйлдлийг нь шалгаж байна

Тухайлбал, жүжигчин Б.Амарсайхан “Хаалга цохиж амгалан тайван байдал алдагдууллаа” хэмээн бага насны хөвгүүдэд гар хүрч буй бичлэг өнгөрсөн сарын эхээр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж, шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан” гэм буруутайд тооцон 300 нэгжтэй тэнцэх буюу 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оноосон юм. Өдгөө “Этик продакшн”-ы жүжигчин С.Одбаярын хүний биед халдаж буй үйлдлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
2024-12-20

Сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй эм хилээр нэвтрүүлэхийг завдлаа

Сэтгэцэд нөлөөт эм их хэмжээгээр хилээр нэвтрүүлэх гэж байсан хоёр ч тохиолдлыг гаалийнхан илрүүлэн холбогдох бай­­гуул­­лагад шалгуулахаар шилжүүллээ. Сэлэнгэ аймаг дахь  Алтанбулагийн боомтоор ОХУ-аас орж ирсэн манай ул­сын харьяат иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хя­налт шалгалт хийхэд их хэмжээний эмийг ундаа, шүүсний сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж нэвтрүүлэхийг завд­­сан байна.
2024-12-20

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй  672 иргэнд хариуцлага хүлээлгэв

Яаралтай тусламж хэрэгтэй үедээ, эсвэл эрх нь зөрчигдсөн тохиолдолд иргэд нэн тэр­гүүнд 102 дугаарын утсанд дуудлага, мэдээ­лэл өгдөг. Дууд­лага, мэдээллийнх нь дагуу гэмт хэрэг, зөрч­­лийг таслан зогсоох, нийтийн хэв журам хам­­гаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хан­гах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр очсон, эсвэл гудамж, талбайд албан үүргээ гүй­цэт­гэж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэр­гүүцэх, хэл амаар доромжлох, занал­хий­лэх, биед нь халдах, үйл ажиллагаанд нь санаатай саад учруулах үйлдэл зарим ир­гэн гаргадаг.
2024-12-20

 Агааржуулалтын хоолой шатаж дөрвөн хүн угаартлаа

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутагт орон сууцын агааржуулалтын хоолой ша­­таж дөрвөн хүн угаартжээ. 
2024-12-19

“Эмээлт”-ийн замд хүний амь үрэгдсэн осол гарчээ

Олон нийтийн сүлжээнд ослыг харсан иргэд “Сууд­лын автомашины жолооч, зор­чиг­чийг сог­туу байсан бололтой” хэмээн бичиж буй ч цаг­даагийн байгууллагаас энэ талаарх албан ёсны мэдээллийг өгөхөөс татгалзсан юм.
2024-12-19

Улаанбаатар хотын Гаалийн газрын албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүллээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Улаан­баатар хот дахь гаалийн газрын албан ту­шаалт­­нуудад холбогдох хэрэгт НПГ-аас ял­­лах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүү­гийн хэргийн анхан шатны шүүхэд шил­жүүл­лээ.
2024-12-18

 Ил гал, яндан, пийшингийн аюулгүй ажиллагаатай  холбоотой түймрийн дуудлага нэмэгдэв

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хо­ногт аюулт үзэгдэл, ослын 84 дуудлага онц­гой байдлын байгууллагад бүртгэгджээ. Үү­ний 74 нь ахуйн, нэг нь ой, хээрийн түйм­рийнх аж.
2024-12-17

Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтэй 20 хүний хэргийг шүүх шийдвэрлэх дургүй байна

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэр­гийг шүүх шийдвэрлэх тун дургүй байна. Сүх­баа­­­тар дүүр­гийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүү­­­­хийн шүүгч Д.Дарьсүрэн удирдан өн­­­­гөр­­сөн баа­­сан гарагт энэ хэр­гийн урьдчилсан хэ­­лэл­­­цүүл­­­гийг хийсэн юм. Уг хур­лаас хэрэгт нэ­­мэлт ажил­­­­лагаа хийлгэхээр про­ку­рорын хя­­­нал­тад бу­­цаах захирамж дахиад гар­гав.
2024-12-17