“Хашааны гадна” үлдэгсэд ба төрийн “хишиг”
Манай улсын түүхэнд анх удаа парламентад төлөөлөлтэй болоогүй ч нийт сонгогчийн нэг буюу түүнээс дээш хувийн санал авсан улс төрийн хүчнүүд төрөөс дэмжлэг хүртэх гэж байна. Шинэчлэн найруулж баталсан Улс төрийн намын тухай хуулийн дагуу ийм боломж бүрдсэн юм. УИХ-ын сонгуульд нийт 19 нам, хоёр эвсэл оролцож, МАН, АН, ХҮН, ИЗНН болон Үндэсний эвсэл парламентад төлөөлөлтэй болсон.
2024-09-23
Гоё нэртэй ч эргэлзээ дагуулсан хөтөлбөр
Уг хөтөлбөрөөс гоё амлалт, гоё нэр цөөнгүйг харж болно. Дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл, дөрвөн зорилго бүхий 577 багц үйл ажиллагааг бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө чуулганы хуралдаанд танилцуулахдаа онцолсон юм. Тоо, нэрэнд нэлээд ач холбогдол өгсөн нь эрхгүй харагдана.
2024-08-19
Орон нутгийн сонгууль тойрсон сунгаа
Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ны хооронд нэр дэвшигчдээ тодруулах юм. Засгийн газарт хамтарсан МАН, АН, ХҮН намынхан уг сонгуульд тус тусдаа оролцохоо мэдэгдсэн. Монголын хоёр том намд нэр дэвшигч олдохгүй байхын зовлон үгүй. ХҮН намынхан ч боловсон хүчний гайгүй нөөцтэй, УИХ-ын сонгуулиар бүрэн ирцээр буюу 126 хүн сойсон билээ. Харин гуравдагч хүчний бусад намын хувьд энэ нь үргэлж тугамдсан асуудал байсаар ирсэн.
2024-08-16
“МАН төрийн сүлжээ ашиглаж, өөрсдөдөө давуу байдал бий болгох замаар сонгуульд ялсан”
Иргэдийн оролцооны нэгдэл намын дэргэдэх Үнэт зүйлийн зөвлөл МАН-ыг энэ удаагийн сонгуулиар төрийн сүлжээ ашиглаж, өөрсдөдөө давуу байдал бий болгосон гэж үзэж буй аж. Тус намын дарга Ц.Оюунгэрэл Үнэт зүйлийн зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг өчигдөр олон нийтэд танилцуулав. Тэрбээр “МАН төрийн сүлжээ, улсын бүртгэлийн мэдээллийг онцгой эрхтэйгээр ашиглан, бусдад хуулиар олгогдоогүй давуу байдлыг өөртөө бий болгож, иргэдийг дарамт, эрхшээлдээ оруулан санал авах замаар сонгуульд ялсан. Тэд чухам ямар сүлжээ, технологи ашигласныг иргэдэд үнэн, зөвөөр мэдээлэх нь улс төрийн үүрэг гэж үзэж байна. Нэгдүгээрт, МАН-д үйлчилдэг төрийн албан хаагчид төрийн утасны төлбөр, цалин, хангамж зэрэг төрийн зардлыг ашиглан нарийвчилсан судалгаа авч, сонгогчдын улс төрийн хандлагыг сонгуулийн жил эхэлснээс сурталчилгаа дуусах өдөр хүртэл тандлаа
2024-07-02
АН сөрөг хүчин хэвээр үлдэж чадах уу
Үнэндээ 2016 оноос хойш хоёр дараалан навс ялагдсан АН-ынхан энэ удаагийн сонгуулийн өмнөхөн л эв зүйгээ ололцож эхэлсэн. Одоо ч хараахан цул болчхоогүй л байна. Ийн дотроо учраа олохгүй зүдэрч явахдаа тэд сөрөг хүчний үүргээ бүрэн умартсанаас төрд хяналт алдагдсан. Өнгөрсөн парламентад 10 гаруйхан байсан суудлаа сая бараг дөрөв дахин нэмсэн нь тэдний сайных биш. Сонгогчид сөрөг хүчингүй төрөөс айж, хяналт хэрэгтэй байгааг бие, сэтгэлээрээ мэдэрсэн учраас лтэдэнд найдсан. Иргэдийнхээ итгэлийг нь хөсөрдүүлж, эрх баригчдын саналыг хүлээж авах юм гэж үү. Кампанит ажлын үеэр эрх баригчдыг шүүмжилж, тэднээс өөрөөр ажиллахаа зарлан, сонгуулийн дүн гарсны дараа ч Ардын намынхныг сөрж, хурцалж зүтгэхээ мэдэгдсэнээ хэдхэн хоногийн дотор мартаагүй л байлтай.
2024-07-02
АН есөн яам бүхий стратегийн Засгийн газар байгуулна гэв
Нийгмийн сүлжээнд АН сонгуульд ялбал ямар Засгийн газар байгуулах тухай хоёр төрлийн хувилбарыг уржигдар оройноос эхлэн түгээжээ. Засгийн газрыг АН-ын дарга Л.Гантөмөр тэргүүлж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Хурц тэргүүтнийг оруулсан болон Х.Баттулга Ерөнхий сайд болж, С.Ганбаатар, “Херо” Л.Баатар нарыг бүрэлдэхүүнд ньбагтаасан өөр нэг хувилбар гаргасан аж. Тэгвэл АН-аас эдгээр мэдээлэл худал, гүтгэлэг гэдгийг өчигдөр залруулав. Тус нам сонгуульд ялсан нөхцөлд есөн яам бүхий цомхон бүтэцтэй, стратегийн Засгийн газар байгуулна, үүнийг намын дарга Л.Гантөмөр тэргүүлнэ гэдгийг жагсаалтаар нэр дэвшигч, стратегич Б.Баттөмөр онцолсон
2024-06-21
ХҮН Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлалаа
ХҮН нам энэ удаагийн сонгуулиар олонх болвол мэргэжлийн Засгийн газрыг бодлогын есөн яам, 12 сайдтай байгуулахаа өчигдөр зарлав. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар тус намын дарга Т.Доржханд ажиллах бол эдийн засгийн хөгжил, аж үйлдвэр хариуцсан Шадар сайдаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Технологийн инновац, худалдаа хариуцсан Шадар сайдаар тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байсан Д.Энхбат, Гадаад харилцааны сайдаар эдийн засагч Д.Жаргалсайхан, Хууль зүйн сайдаар Г.Уянгахишиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар Д.Үүрцайх, Сангийн сайдаар Б.Отгонтөгс, Байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын сайдаар Б.Найдалаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Гантулга, Уул уурхай, дэд бүтцийн сайдаар Ж.Золжаргал, Боловсрол, соёлын сайдаар П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайдаар Д.Наранбаатар, Батлан хамгаалахын сайдаар С.Санасэр нарыг томилох гэнэ
2024-06-20
Нам, эвслүүд 30 хувийн квотыг хангасан, эсэхийг нягтлах нь
Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс өнөөдөр “Эмэгтэйчүүд ба сонгууль-2024” хэлэлцүүлэг зохион байгуулах аж. УИХ-ын сонгуульд өрсөлдөжбуй эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бодлогын сэдэв, мөн өрсөлдөх явцад тэдэнд тулгарч буй саад бэрхшээлийн талаар уг хэлэлцүүлгийн үеэр ярилцах юм байна. Мөн холимог тогтолцоогоор зохион байгуулах энэ удаагийн сонгуулиар нам, эвслийн жагсаалтад хүйсээр сөөлжүүлэн 48 хүртэлх хүн эрэмбэлжбуй. Нийт нэр дэвшигчийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх квотыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан. Тэгвэл хуулийн энэ заалтыг нам, эвслүүд бүрэн хэрэгжүүлсэн, эсэхэд хэлэлцүүлэгт оролцогчид дүн шинжилгээ хийх гэнэ.
2024-06-06