Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.07.08) Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.
2024-07-08

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Монголд айлчилна

НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын ерөнхий захирал Чу Донгиу Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад 2024 оны долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Др. Чу донгиу нь ХХААБ-ын ерөнхий захирлын албыг хүлээн авснаас хойш  Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм. Улмаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна.
2024-07-08

Хамтарсан Засгийн газар 23 сайдтай

Хамтарсан Засгийн газар байгуулахаар МАН, АН, ХҮН нам хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тэгвэл Засгийн газрын бүтцийн хувьд гурван Шадар сайд, дөрвөн яамгүй сайд, ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, чиг үүргийн 12 яамтай ажиллахаар зурагласан байна. Бүрэлдэхүүний хувьд нийт 23 сайдтай, яамдыг дэд сайдгүйгээр ажиллуулахаар төсөл боловсруулав.
2024-07-08

Монгол, Туркийн олон талт хамтын ажиллагааны асуудлаар ярилцав

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн долоодугаар зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2024 оны долдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, туркийн талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын ерөнхий захирал Эсра Жанкорур нар тус тус тэргүүлж ажиллалаа.
2024-07-08

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улиран ажиллахыг дэмжлээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.
2024-07-05

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.
2024-07-05

Засгийн газарт хамтрах, эсэхийг бага хурлаар шийднэ

Шинэ УИХ байгуулагдаж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. МАН хэдийгээр дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний суудал авсан ч АН, ХҮН-тэй хамтрах сонирхолтой байгаа. Тус намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг түр гүйцэтгэгч Я.Содбаатар нарын  бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад буй аж.
2024-07-05

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлнэ

2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна.
2024-06-30

Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна

“Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.
2024-06-30

“Канадын өдөр”-ийг тэмдэглэжээ

Жил бүрийн долдугаар сарын 1-ний өдөр тохиодог Канад Улсын үндэсний баяр “Канадын өдөр”-ийг Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулж ирсэн. Энэ жил зургадугаар сарын 26-ны өдөр тэмдэглэж, Канад Улс тунхагласны 157 жилийн ой тохиож байгаагаараа онцлог аж.
2024-06-28

Монгол болон БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-тай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
2024-06-28

Монгол Улсын санаачилсан “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолыг батлав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Бүгд  хуралдаанаар “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолыг Монгол Улсаас санаачлан нийтийн зөвшилцлөөр батлууллаа.
2024-06-21

Монгол, Турк улсын худалдааны эргэлт 3 дахин өсжээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд “Монгол, Туркийн орчин үеийн харилцаа, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зургадугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болов.
2024-06-20

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг ашиглалтад орууллаа. Тус төвийн үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нээн үг хэлэхдээ “Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжил, оролцоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мөрдөгддөг хууль тогтоомжийг цогцоор нь хэрэгжүүлэх боломж бүрдэж байна” хэмээн онцлов. 
2024-06-20

Үг, үйлдлээ анхаарна уу, Ерөнхий сайд аа!

Улс төрийн эрх мэдэлтнүүдийн ёс зүйгүй үйлдлүүдийг бид харсаар, нийгэм жигшсээр удлаа. Улс төрийн эрх мэдэлтэн гэдэг бол бидний улс төрийн эрх мэдлийг “гуйж” авсан этгээд юм.
2024-06-19

“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага хүлээх ёстой”

АН-ын дарга талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, шударгаар өрсөлдөхийг, хүний аминаас илүү үнэтэй төрийн сонгууль байх ёсгүйг сануулав. Мөн тус намын гишүүд, дэмжигчид уржигдар Сүхбаатарын талбайд зул өргөж, эмгэнэл илэрхийлсэн. Монголчууд найман удаа сонгуулиа тайван замаар хийж чадсан. Харин ес дэх удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр нэг хүний алтан амь ийнхүү үрэгдэв.
2024-06-18

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр Д.Гэрэл улиран сонгогдов

Нью-Йорк хотноо 2024 оны 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд болж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2025-2028 оны гишүүний сонгууль болов.
2024-06-13

“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний асуудлыг онцлов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурлыг 2024 оны зургадугаар сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо байгууллаа. Энэ удаагийн бага хуралд 30 гаруй улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид зэрэг 230 гаруй төлөөлөгч оролцов.
2024-06-07