Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг уриаллаа
Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайханыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, манай улс руу чиглэсэн жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15-нд Токио хотноо хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулжээ.
2024-01-17
“Та и-баримтаа авахаа мартуузай”
“Metromall” худалдааны төвд байрладаг “Сооl kids” хүүхдийн хувцасны дэлгүүр үйлчлүүлэгчдээ зориулан“Та и-баримтаа авахаа мартуузай” гэсэн бичигтэй самбар байршуулжээ. Ингэснээр худалдагч НӨАТын баримт өгөхөө мартсан бол үйлчлүүлэгч түүнийг сануулах нь. “Сооl kids” дэлгүүрийн энэ хүү санаачилгыг нь бусад аж ахуйн нэгж, байгууллагад үлгэрлэл үзүүлэхээр хэмээн сайшааж болно
2024-01-16
Бүх төрлийн тээврийн орлого 52 хувиар өсөв
Улсын хэмжээнд өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр 102.3 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ 41.5 сая тонн буюу 68.2 хувиар өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Үүнд ачаа тээврээр тээсэн бараа, бүтээгдэхүүн 36.9 (2.1 дахин), төмөр замаар тээвэрлэсэн нь 4.6 (16.7 хувь) сая тонноор нэмэгдсэн нь нөлөөлжээ.
2024-01-16
2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан олгоно
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын /НӨАТ/ 2023 оны IV улирлын төлбөрийн баримтыг 2024 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас тодотгож байна. Тодруулбал 2023 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа “ebarimt” системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой. 2023 оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг 2024 оны нэгдүгээр сард багтаан олгох юм.
2024-01-05
Монгол Улс экосистемийн үзүүлэлтээр 2 байраар урагшилжээ
Дэлхийн стартап экосистемийн 2023 оны дэлгэрэнгүй тайланд Монгол Улс топ 100 улсад багтаж өмнөх онтой харьцуулахад 2 байраар урагшилж, 79-р байрт жагссан байна. Харин Улаанбаатар хот дэлхийн топ 450 хотод багтаж, 448 дугаар байрт бичигдсэн нь 2020 оноос хойш буюу сүүлийн 3 жилд 242 байраар урагшилсан үзүүлэлт юм. Ингэснээр Азидаа 14 -т, Төв Азийн бүсээс 5 дугаар байрт тус тус эрэмбэлэгджээ.
2023-12-21
Бизнесийн орчны ерөнхий таван үнэлгээний ганц нь сайжирчээ
Бизнес эрхлэх нөхцөл байдлын талаар судлахад төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахад хүндрэлтэй, санхүүгийн эх үүсвэр хомс, бизнесийн маргаан шийдвэрлэх тал дээр хангалтгүй байгааг МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Б.Даваасүрэн хэлэв. Монгол Улсад гадаад худалдаа эрхлэхэд дотоод, гадаад тээврийн нөхцөл байдал, улс орнуудын тарифын болон тарифын бус зохицуулалт, худалдаа эрхлэгчдэд тусгайлан хандсан бизнесийн үйлчилгээ хангалтгүй буй нь саад болж байгааг мөн дурдлаа. Гадаад худалдаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд юуны түрүүнд валютын ханшийн хэлбэлзэл их, тээврийн зардал өндөр, хугацаа урт, санхүүжилтийн үйлчилгээ хангалтгүй байгааг шийдвэрлэх нь ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.
2023-12-07
Бизнесийн зээл хязгаарлагдаж, компаниудын санхүүжилтийн эх үүсвэр хумигджээ
онголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас өнөөдөр “Монголын бизнесийн Орчин-2023” судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаагаар Монголын бизнесийн орчин дунджаас доогуур (2.6) үнэлэгджээ. Гурван жил тутамд зохион байгуулагддаг энэхүү судалгаанд 21 аймаг, нийслэл хот, олон салбарыг хамруулж, 300 орчим нарийвчилсан үзүүлэлтээр судалдаг байна.
2023-12-06
Бүс нутгийн цахим худалдааны сүлжээнд нэгдэхээр туршлага судалж байна
Бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлэх ажилд оролцох чиглэлээр ЦХХХЯ болон хувийн хэвшлийн төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна. БНХАУ-ын цахим худалдааны хаб гэгддэг Ханжоу хотноо арваннэгдүгээр сарын 22-24-ны өдрүүдэд Төв Азийн Эдийн Засгийн Хамтын ажиллагаа (CAREC)-ны гишүүн 10 улсын 200 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлж, цахим эдийн засгийн корридор байгуулахад шаардлагатай технологиудтай танилцаж, бодлогын шийдлүүдийг хэлэлцэв.
2023-11-24
Худалдааны танхимуудын хөрөнгө оруулалтын чуулган боллоо
"Олон улсын худалдааны танхимуудын худалдаа, хөрөнгө оруулалтын IX чуулган"-ыг “Нээлттэй ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд ахиц гаргацгаая” сэдвийн хүрээнд арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа. БНХАУ-ын Ши-Ань хотын Олон улсын худалдааг дэмжих хороо, Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны товчоо, Хятадын Олон улсын худалдааны танхимын Ши-Ань дахь худалдааны танхим болон олон улсын бизнесийн зөвлөх компани хамтран оролцжээ.
2023-11-16
Орон сууцны үнэ 10.9 хувиар өсжээ
Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар өссөн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өглөө.
2023-11-13