Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар гаалийн татвараас чөлөөлөх боломжтой
Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим, Хөрөнгө оруулалт, худалдааны газар хамтран “Эдийн засгийн түншлэлийн болон Чөлөөт худалдааны хэлэлцээр дэх Бизнес эрхлэгчдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсын Засгийн газраас худалдааны гарцыг тэлэх, үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-тай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, ЕАЭЗХ-той байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн ач холбогдол, явцыг дэлгэрэнгүй танилцуулжээ.
2024-05-09
“Алибаба” Монгол дахь бизнесийн хүрээгээ тэлж байна
“Алибаба” групп Монголын технологийн ShoppyHub.mn сайттай хамтран 1688.com худалдааны сүлжээний бүтээгдэхүүнүүдийг санал болгодог аж. Тодруулбал, Алибаба дотооддоо хэрэглэгчдийн сэтгэлгээ сул байгаа энэ үед гадаад дахь цахим худалдааны үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Хятадын цахим худалдааны аварга том компанийн бөөний зах зээл болох 1688.com нь орон нутгийн технологийн групп Intelmind-тэй нэгдэж, шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн. Ингэснээр “Алибаба” групп Монгол дахь бизнесийн хүрээгээ тэлж байна.
2024-05-08
99 сая төгрөгийн дэмжлэг олгох "стартап" уралдаан болно
Шинэ технологи, инновац шингэсэн гарааны бизнесүүдийг өрсөлдөөний зарчмаар шалгаруулж, эргэн төлөх нөхцөлгүйгээр 99 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох стартап 2024 оны уралдааны бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 14-ний хооронд үргэлжилж байна.
2024-05-08
Монгол, Хятадын худалдааны эргэлт 17.6 тэрбум ам.доллар байна
Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, хамтын ажиллагааны чуулган энэ тавдугаар сарын 13-нд “Туушин” зочид буудалд болно. Чуулга уулзалтаар БНХАУ-ын талын Чиндао хотын төлөөлөл “Пракматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "Торгоны зам"-ын ирээдүйг хамтдаа байгуулах” сэдэвт илтгэл тавина.
2024-05-07
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс шилжүүлнэ
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал, улирлаар иргэдийн дансанд ордог болсон. Тэгвэл 2024 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтод дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл бүртгүүлсэн баримт хамаарна.
2024-04-29
ЖДҮХС-гаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн зээл өгнө
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслүүдийг шалгаруулжээ. Эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэй уг зээлд хамрагдахаар иргэн, аж ахуйн нэгжүүд 46 тэрбум төгрөгийн 247 төслийн хүсэлт ирүүлжээ. Үүнээс сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд нийт 9.5 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан 46 аж ахуйн нэгж төслөө танилцуулсан байна
2024-04-29
“Монголын инновацын долоо хоног-2024” эхэллээ
“Монголын инновацын долоо хоног-2024” өчигдөр эхэллээ. Энэ сарын 27 хүртэл үргэлжлэх эл арга хэмжээний үеэр санаагаа ажил хэрэг болгож, хөрөнгө оруулалт татах боломжийг дөнгөж бизнесээ эхэлж буй залууст олгодог билээ. Энэ жилийн хувьд Улаанбаатар хот, Орхон аймагт нэгэн зэрэг болж байгаагаараа онцлогтой. Ингэснээр орон нутгаас оролцогчдын цар хүрээг тэлэх боломжтой аж.
2024-04-23
Томоохон 100 гаруй үйлдвэрт урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах нь
Монголын мянганы сорилтын сан, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-тай хамтран үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 100 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжийн болон олон улсын байгууллагын төлөөлөл уг уулзалтад оролцсон юм. Засгийн газрын 53 дугаар тогтоолоор Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөөг баталсан
2024-04-23
ЖДҮ, байгаль орчны төсөлд 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай 18 тэрбум төгрөгийн санхүүжилттэй зээлийн төсөл хэрэгжихээр боллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Монгол улсад хэрэгжүүлж буй Жайкагийн хоёр үе шаттай төслийн багийнхантай хуралдаж, дээрх шийдвэрийг гаргажээ.
2024-04-09
Сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг зээлээр дэмжинэ
Хүнсний зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодисууд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шингэн, улмаар хүний биед орж хуримтлагдсаар олон төрлийн өвчний суурь шалтгаан болдог.Хортой, хоргүй хавдар, ургийн гажиг, үргүйдэл, мэдрэлийн саажилт, хүүхдийн тархины хөгжил саатах, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар буурах, үений үрэвсэл, арьсны өвчлөл зэрэг өвчин үүсгэдэг химийн бодисууд найрлагад нь ордог учир дэлхийн улс орнууд татгалзаж байгаа ч манай улсад хэрэглээ өндөр хэвээр байна.
2024-04-05
ТАНИЛЦ: НӨАТ-аас чөлөөлсөн бараа, үйлчилгээний жагсаалт
Татварын Ерөнхий Газраас Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-аас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг танилцууллаа. НӨАТ ногдох болон татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээг Сангийн яамнаас баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг үндэслэн тодорхойлдог аж.
2024-04-02
Ховд-Шинжааны эдийн засаг, тээвэр логистикийн харилцааг идэвхжүүлнэ
Тус форумд Монголын баруун бүсийн 60 орчим бизнес эрхлэгч, Шинжааны 100 гаруй ААН оролцож ХАА, мал аж ахуй, аялал жуулчлал, арьс шир хувцас боловсруулах үйлдвэр, барилга, барилгын материал, тээвэр логистик зэрэг салбарын асуудлаар харилцан туршлага солилцов. Форумын үеэр сүүлийн 15 жил зогсонги байсан Монголын баруун бүс, Шинжааны эдийн засаг, тээвэр логистикийн харилцааг сэргээх, идэвхжүүлэх ажлын эхлэл тавигдсан хэмээн онцоллоо.
2024-04-02