Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төсөв

Улсын төсвийн урсгал зардал 2 орчим их наяд төгрөгөөр өсжээ

2023 оны төсвийн тодотголоор улсын төсвийн урсгал зардалыг 1.89 их наяд төгрөгөөр нэмэх шийдвэрт хүрсэн. Ингэснээр төсвийн алдагдал 1.58 их наяд төгрөг боллоо.
2023-06-19

Манай улсын гадаад өр 33.6 тэрбум ам.долларт хүрлээ 

Түүнчлэн нийт гадаад өр дээрх хугацаанд 33.6 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 330.7, өмнөх улирлаас 23.1 сая ам.доллароор буурсан байв. Харин аж үйлдвэрийн салбарын индекс тайлант хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 211.1 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 0.9 хувиар нэмэгджээ. Үнийн өсөлтөд нүүрс олборлолтын зардал 16.1, металлын хүдэр олборлолтынх 11.3, бусад ашигт малтмалынх 11 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн гэнэ. 
2023-06-19

М.ЛХАГВАЧУЛУУН: АТА карней авах хүсэлтээ МХАҮТ-д гаргаж болно

Энэ тохиолдолд  тухайн бараанд гаалийн бүрдүүлэлтийн “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах” 500 горимоор бүрдүүлэлтийг хийлгэж,  гаалийн байгууллагаас ногдуулсан  гаалийн болон бусад татварыг төрийн сангийн тусгай дансанд байршуулна. Харин хилээр буцаан гаргахдаа гаалийн бүрдүүлэлтийн “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан  гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах” 300 горимоор бүрдүүлэлтийг хийлгэж түр дансанд байршуулсан  импортын гаалийн болон бусад татварыг буцаан авах боломжтой. 
2023-06-13

“Фитч” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээв

“Фитч”/Fitch Ratings/ агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг В тогтвортой ангилалд хэвээр үлдээлээ гэж энэ сарын 15-нд мэдээллээ. Тус агентлаг дараах үндэслэлээр монгол улсын эдийн засгийг тогтвортой байна гэж дүгнэсэн байна. Тухайлбал В” түвшний бусад орнуудтай харьцуулахад Монгол улс нэг хүнд ногдох орлого нэмэгдсэн, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт сайжрах төлөвтэй байна.
2023-05-20

Б.Жавхлан: “Гэрэгэ” бондын үлдэгдлийг барагдуулахад бэлэн

Улмаар дээрх аудитын дүгнэлт, тайланг УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний дагуу холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг сайд Б.Жавхлан, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгав. Үүнээс гадна бондуудын эргэн төлөлттэй холбогдуулан авах арга хэмжээг зохион байгуулахдаа Хөгжлийн банкны чанаргүй зээлийг багасгах чиглэлээр санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. 
2023-04-27

Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын аудитын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэж дүгнэжээ

Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2023-04-26

Д.Амарбаясгалан: Зуны цагийн хуваарьт шилжих, эсэх талаар санал авч байна

Монгол орон даяар зуны цагийн хуваарьт шилжих, эсэх талаар яамдаас санал авч эхэлжээ. Улмаар маргаашийн Засгийн газрын хуралдаанаар яамдаас ирүүлсэн саналыг нэгтгэж, зуны цагийн хуваарьт шилжих, эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм байна.
2023-03-21

 Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 26.9 хувийг бүрдүүлэв 

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 1.27 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 259.2 тэрбум буюу 25.6 хувиар нэмэгдсэн дүн ажээ. Үүний 341.8 тэрбумыг нь эрдэс баялгийн салбараас төвлөрүүлсэн нь 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.2 тэрбум төгрөг буюу 12.2 хувиар өссөн гэсэн үг.
2023-03-20

Төсвийн орлого 422.9 тэрбум төгрөгөөр өсжээ

Төгрөгийн хадгаламжийн 89.7 хувийг иргэд, үлдсэн нь байгууллага, аж ахуйн нэгжид ногджээ
2023-03-17

443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлжээ

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав
2023-03-09

Гадаад валютын улсын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрэв

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Уг хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор  “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний тухай байв. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд энэ талаар танилцуулав.
2023-03-07

Төрийн үйлчилгээг цахимжуулж, албан хаагчдыг чадавхжуулах данхар төсөв

Монгол Улсын болон Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа, хэлэлцэж батлахдаа ч тэр, хэмнэлтийн бодлого баримталсан, удаа дараагийн хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг үндэслэн зарим төсөл, хөтөлбөр, ажлын санхүүжилтийг хассан, дэмжээгүй хэмээн улстөрчид сайрхан ярьж байв
2023-02-07

ТАНИЛЦ: 0-18 насныхны Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан байдал

Сангийн яамнаас 0-18 насныхан Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хувь хэмжээний талаар мэдээлэл өглөө.
2023-01-25

Ковидын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг танилцууллаа

Нийт 11,2 их наяд төгрөг зарцуулжээ. Үүнээс эдийн засгийг идэвхжүүлэхэд 37.9, ажлын байрыг хамгаалахад 12.5, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 13.2, иргэдийн орлогыг хамгаалахад 36.4 хувийг нь зарцуулжээ.
2023-01-20

Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 18.6 их наяд төгрөгт хүрэв

Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 18.6 их наяд төгрөгт хүрэв
2023-01-18

ҮСХ: Валютын хадгаламж 936.9 тэрбум төгрөгөөр өссөн

Мөн тус хорооноос  улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2022 онд 60.8 тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 11.5 сая тонноор өссөнийг мэдээлэв. Энэхүү өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 84.1 хувиар өссөн нь гол нөлөөг үзүүлсэн байна.
2023-01-17

МХБ-ийн нэгж хувьцаа 100 төгрөгийн үнэтэй

МХБ-ийн нэгж хувьцаа 100 төгрөгийн үнэтэй
2022-12-19

Төсвийн алдагдал 740.8 тэрбум төгрөгөөр буурав

Монгол Улсын энэ оны эхний 11 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
2022-12-19