Урин хавар ирлээ
Зуун зуун жил мөнх амьдарна би
Зулзаган улиас өвгөрөхийг харна
Наашлах хаврыг шувуудтайгаа цуг ирэхэд
Нарны хорвоод мөнгөн сар болно би
Х.Эрдэнэбаатар
2024-03-22
Монгол цэргийн өдөрт зориулсан картын урамшуулалт аян эхэллээ
Харилцагч та Priority, Signature дебит карт болон бүх төрлийн кредит карттай бол 2024 оны 3-р сарын 15-19-ний өдрийг дуустал хугацаанд дараах сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС машин дээр картаа уншуулаад 10-30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
2024-03-18
Том зээлдэгчдийг өөхшүүлсэн Иргэний хуулийн “цоорхойг” нөхье
Ямар ч сайн засаглалтай байсан Монголд банкны үйл ажиллагаа эрхлэх нь өндөр эрсдэл дагуулдаг. Учир нь манай улстөрчид, нэртэй бизнесменүүд буюу том зээлдэгчид банкнаас авсан зээлээ төлөхгүй луу унжиж, хүүг нь үеийн үед гацаасаар ирсэн. Нэмж хэлэхэд, Монголын шүүх байгууллага үүнд хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг нь Монголбанк, ССГ-ын Судалгааны хэлтсээс хийсэн судалгаагаар ил болсон асуудал.
2024-03-14
НҮБ-ын Хүүхдийн сангийн шинэ элч томилогдлоо
Хүүхдийн сангийн шинэ элчийг зарлах үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлсэн үгэндээ “Хувийн хэвшил бол эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд хүүхдийн сайн сайханд ихээхэн чухал салбар. Хатагтай Р.Мөнхтуяа манай элч төлөөлөгчөөр томилогдсоноор хүүхдийн төлөөх үйл хэрэгт энэ салбарын олон оролцогч талуудыг нэгтгэж, хүүхдийн сайн сайхны төлөө их зүйлийг хийж бүтээнэ гэж итгэж байгаа” хэмээн онцолсон юм.
2024-03-12
Гар утаснаасаа ПОС төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо
Тогтвортой хөгжлөөр манлайлж ажилладгийн хувьд ХААН Банк цаасны хэрэглээг бууруулах зорилт тавьж, байгаль орчинд ээлтэй дижитал, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгосоор ирсэн билээ. Тэгвэл энэ удаа бид үйл ажиллагаандаа DigiPOS үйлчилгээг нэвтрүүлснээр цаасны хэрэглээг бүрэн халахад дахин нэг алхам ойртлоо.
2024-02-26
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
ХААН Банканд шаардлагатай “Oracle” лицензүүдийг сунгах, нэмэлт лиценз нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчийг сонгоно
2024-02-22
“Ангид оршихуй” нэн орчин үеийн медиа үзэсгэлэн гарч байна
“...Бид соёлын асар хурдацтай шилжилт хөдөлгөөний хязгаар үл үзэгдэх орон зайд эцсийн зогсоол үгүй мэт аялах зорчигчид юм. Агуулга хэлбэрээ зогсолтгүй солих хурдтай нийгэмд хөөгдөн амьдарч байна. Энэ бүхний цаана орших мөн чанар, үнэ цэн юу вэ?
Үзэгдээд, шүргээд өнгөрөх хүчтэй хөөсрөн нэг л мэдэхэд алга болох мэт ахархан бус, хайр тэр дундаа өөрт байгаа, өөртөө зориулсан бүхнээ үнэ цэн, утга төгс байлгаасай хэмээн хүснэ. Тэгж чадваас байгаль эхэд өгч чадах бидний хайр халамж гоо үзэсгэлэн бишрэм чанар нь энэ болой” хэмээн “Ангид оршихуй” медиа арт үзэсгэлэнгийн арт директор, NOEMI брэндийг үүсгэн байгуулагч Э.Номинчулуун бичжээ
2024-02-20
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
ХААН Банк нь харилцагчдын сэтгэл ханамжийг тодорхойлох судалгааны хүрээнд судалгааны зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хөндлөнгийн компаниудтай хамтран ажиллах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2024-02-19
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
ХААН Банкны ажилтнуудад сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2024-02-19
“ХААН Банк” ХК ногдол ашиг хуваарилна
“ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 2-р сарын 15-ны өдөр хуралдаж, банкны 2023 оны цэвэр ашгийн 48.5 хувь буюу 271,015,822,540 (хоёр зуун далан нэгэн тэрбум арван таван сая найман зуун хорин хоёр мянга таван зуун дөч) төгрөгийг нэгж хувьцаанд 141.73 төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ.
2024-02-16
Г.ТЭЛМЭН: 2024 оны хөрөнгийн зах зээлийн салхийг Ард Кредит хагална
-2023 онд системийн банкууд IPO хийж, олон нийтэд нээлттэй болсон. Мөн төлбөрийн системд оролцогч компаниуд буюу qPay, Most зэрэг компаниуд оны өмнөхөн олон нийтэд нээлттэй компани боллоо. Санхүүгийн үйлчилгээ бидний өдөр тутмын амьдралд ойр байдаг, тэр дундаа алганд багтах хэмжээнд очсон тул харилцагч өөрийн өдөр тутмын хэрэглээндээ эзэн нь болох боломж бүрдсэн болов уу гэж харж байна. Нөгөө талаар Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох эрхэм зорилготой байгууллагын хувьд ийм үйл явдлыг алга ташин хүлээж авч байгаа.
2024-02-13