Энэ жил 25 настай Монголын мисс Алтангэрэлийн Баярцэцэг "Дэлхийн мисс 2016" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм. Энэ тэмцээн 66 жилийн түүхэндээ хоёр дахь удаагаа АНУ-д зохиогдох болсон.Гэхдээ өмнөхөөсөө огт өөр зохион байгуулалт буюу дөрвөн долоо хоногийн турш миссүүд ур чадвараа сорин өрсөлдөх юм. Энэхүү дүрс бичлэг энэ тэмцээний сорилтын нэг гэдгийг дурдах нь илүүц биз ээ.
Дэлхийн миссийн тэмцээнд 119 орны гоо бүсгүй өрсөлдөнө. Тэд сүүлийн шалгаруулалтаас өмнө 10 шат давж, тус бүрийн үнэлгээ оноо цуглуулах ёстой юм.
А.Баярцэцэг жүжигчин, модель. Тэрбээр та бидний сайн мэдэх Марко Поло олон ангит кинонд туслах дүр бүтээснээс гадна нэг бус удаа кинонд дүр бүтээж байв. Испани, Англи, Франц хэлтэй.
Дэлхийн миссийн тэмцээн ирэх сарын 18-нд албан ёсоор эхэлнэ.