Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ-ын 85 жилийн ойн арга хэмжээ өчигдрөөс эхэлж, "Монголын драмын урлагийн хөгжлийн чиг хандлага" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, орой нь 3D гэрлийн шоу хийж, ёслолын буудлага буудуулан УДЭТ-тай хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл болон энэ байгууллагаар овоглож явсан ахмадуудаа урьж "Жаргаагүй нар" жүжгээ үзүүллээ. Ёслолын арга хэмжээнд оролцсон хүмүүст олон гэнэтийн бэлэг барьж, уран бүтээлч сонирхолтой дүрүүд бүтээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Өнөөдөр тус театрынхан Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, ерөнхий зураач Т.Ганхуягийн "Сценографи III" үзэсгэлэнг нээгээд байгаа бол маргааш баярын хурал "Тэнгэрлэг үдэш" хүндэтгэлийн тоглолт болох юм.